"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ

O.Аззаяа
1 цагийн өмнө

Hero Entertainment болон Nederlander Group албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа.

Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудас нээгдлээ.

Монголын үндэсний драмын бүтээл "Монгол Хаан" жүжгийг дэлхийн театрын урлагийн ноён оргил болох Broadway-д англи хэлээр толилуулах албан ёсны санамж бичигт Hero Entertainment болон дэлхийн тэргүүлэгч театрын байгууллага Nederlander Group гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийг Hero Entertainment-ийг төлөөлөн найруулагч Херо Баатар, Nederlander Group-ийг төлөөлөн ерөнхий захирал Боб Недерландер (Bob Nederlander) нар гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр "Монгол Хаан" жүжиг англи хэлээр Broadway-ийн тайзнаа албан ёсоор тоглогдох бэлтгэл ажил эхэлж байна.

Энэхүү шийдвэрийн өмнө Nederlander Group-ийн ерөнхий захирал Боб Недерландер болон Broadway-ийн нэрт продюсер, ерөнхий менежер Дон Франц (Don Frantz) нар 2026 оны долдугаар сарын 10–14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Үндэсний их баяр наадмын үеэр "Монгол Хаан" жүжгийг эх оронд нь үзсэн юм.

Тэдний Монголд хийсэн айлчлал нь энгийн танилцах уулзалт бус, харин "Монгол Хаан" жүжгийг Broadway-д тоглуулах эсэхийг шийдвэрлэх албан ёсны сонгон шалгаруулалт байлаа. Уг сонгон шалгаруулалтын хүрээнд бүтээлийн уран сайхны түвшин, жүжигчдийн ур чадвар, хэлний чадвар, тайзны шийдэл, хөгжмийн найруулга, олон улсын үзэгчдэд хүрэх боломжийг цогцоор нь үнэлсний үндсэн дээр Nederlander Group "Монгол Хаан" жүжгийг Broadway-д албан ёсоор тоглуулахаар шийдвэрлэж, хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын театрын урлагийн түүхэнд анх удаа тохиож буй онцгой үйл явдал болж байна.

"Монгол Хаан бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн үзэгчдэд хүрэх ёстой хэмжээний бүтээл гэж бид үзсэн" хэмээн Nederlander Group-ийн ерөнхий захирал Боб Недерландер онцлов.

1912 онд Детройт хотноо Дэвид Т.Недерландер үүсгэн байгуулсан Nederlander Group нь 114 гаруй жилийн түүхтэй бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн том хувийн өмчит энтертайнмент, театрын байгууллагуудын нэг болон хөгжжээ. Тус байгууллага Нью-Йорк хотын Broadway-ийн 9 театр, Лондонгийн West End-ийн Adelphi, Aldwych, Dominion зэрэг 3 театр, Чикаго хотын 5 театр болон АНУ-ын бусад бүс нутаг дахь 13 театрыг багтаасан нийт 30 театрын олон улсын сүлжээ-г эзэмшин удирддаг.

Nederlander Group-ийн театрын сүлжээ, продюсерын хамтын ажиллагаагаар Hamilton, The Lion King, Wicked, Cats, The Color Purple, Hello, Dolly! зэрэг дэлхийд алдартай бүтээлүүд олон жилийн турш үзэгчдийн хүртээл болж ирсэн бөгөөд Broadway-ийн хөгжлийг тодорхойлогч тэргүүлэх байгууллагуудын нэгт тооцогддог.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгээс сэдэвлэн бүтээсэн "Монгол Хаан" жүжиг 2023 онд Лондон хотын London Coliseum театрт дэлхийн нээлтээ хийж, 17 удаагийн тоглолтоор 40 мянга гаруй үзэгч амжилттай хүлээн авсан. Үүний дараа 2024 онд Сингапурын Marina Bay Sands театрт Азийн нээлтээ амжилттай зохион байгуулж, 2025 онд Япон улсад аялан тоглолтоо амжилттай хийсэн. Энэ оны 9 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд "Монгол Хаан" жүжиг ОХУ-ын алдарт Марийнскийн театрын урилгаар Владивосток хотод болох IV Олон улсын Номхон далайн театрын наадмын нээлтийн уран бүтээлээр уригдаж, монгол хэлээр толилуулагдана.

Broadway-д шинэ бүтээл албан ёсоор тоглох эрх авах нь дэлхийн театрын салбарын хамгийн өндөр шалгууртай, хүнд сонгон шалгаруулалтын нэг юм. Уран сайхны чанар, продюсерын чадавх, арилжааны боломж, техникийн бэлтгэл, олон улсын үзэгчдэд хүрэх үнэ цэн зэрэг олон шалгуурыг давсан маш цөөн бүтээл л энэхүү тайзанд хүрдэг.

Түүхэндээ Ази тивээс Хятад, БНСУ, Филиппин, Япон гэсэн дөрвөн улсын продакшн өөрсдийн бүтээлээ Broadway-д толилуулж байсан бол “Монгол Хаан” жүжиг тайзнаа гарснаар Монгол Улс Ази тивээс Broadway-д үндэсний бүтээлээ толилуулах тав дахь улс болох юм.

"Энэ бол зөвхөн нэг жүжгийн амжилт биш. Монголын театрын урлаг дэлхийн хамгийн өндөр босготой тайзанд гарч буй түүхэн мөч юм" хэмээн Hero Entertainment-ийн найруулагч Херо Баатар онцлов.

Монгол зохиол, Монгол найруулга, Монгол продакшн, Монголын 100 гаруй авъяаслаг уран бүтээлчийн хамтын бүтээл дэлхийн театрын Олимп гэгддэг хамгийн нэр хүндтэй тайз болох Broadway-д албан ёсоор тоглох болсон нь зөвхөн нэг уран бүтээлийн амжилт бус, Монголын соёл, урлагийн салбарын хөгжилд шинэ хуудсыг нээж, Монголын театрын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 1 цагийн өмнө
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 4 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 5 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 7 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10