Баяр наадмын эдгээр өдрүүдэд бага насны хүүхэдтэй холбоотой осол, гэмтлийн талаарх дуудлага ихсдэг тиймээс эцэг, эхчүүд болон асран хамгаалагч нарыг хараа хяналтаа сайжруулаарай хэмээн ГССҮТ-өөс наадмын өмнөхөн хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийсэн. Тиймээс бага насны хүүхдтэй холбоотой нэгэн сэрэмжлүүлэг мэдээллийг нэг иргэн өөрийн цахим хуудастаа оруулжээ.
Тодруулбал, "2026.07.13-ны 21:00 цагийн үед Мөнх хотхоны 7 давхарт бага насны хүүхэд тагтан дээр маш аюултай байдалд байсан. Би харснаас хойш ойролцоогоор 23 минут орчим тагтан дээр ганцаараа явж, нааш цааш хөдөлж, унах шахсан үйлдэл гаргаж байсан.
Хүүхдийг ор, буу гээд орилоод нэмэргүй байсан тул гадаа олон хүн цугларч би 7 давхрын айлуудын хаалгыг тогшсоор эцэст нь ээж нь гэх хүн гарч ирсэн. Тэрээр “Бага хүүхэд нь уйлаад байсан болохоор том хүүхдээ хараагүй орхисон байсан, ээж тагтаа хаасан гэж бодсон” гэж хэлсэн.
Ийм хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдийн амь нас эрсдэх аюултай. Энэ явдлыг хараад үнэхээр айж, сэтгэл өвдлөө. Эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү анхаарал тавиарай. Нэгхэн хоромын хайхрамжгүй байдал нөхөж баршгүй гарз дагуулж болзошгүй. Мөн тухайн үед хүүхдэд туслахад хамтран оролцсон хүмүүст баярлалаа" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна