Улаанбаатар гурил брэнд 2018 оноос хойш эрүүл мэндэд тустай, эслэг хамгийн ихээр агуулсан эрүүл мэндийн гурилуудыг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн гурил, Бүхэл үрийн гурил, Овьёостой гурилуудыг худалдаанд гаргасан бол шинэ төрлийн Хүнсний хивэгтэй гурилыг худалдаанд гаргалаа.

Эслэг нь үр тарианы төрлийн ургамал тэр дундаа улаан буудайн хальсанд хамгийн их агуулагддаг. Энэхүү эрүүл мэндийн 4 төрлийн гурилуудын улаан буудайг хальстай нь тээрэмдэн Улаанбаатар 1 болон 2-р гурилуудтай зохистой хэмжээгээр хольж үйлдвэрлэсэн. Ингэснээр хальсан дахь эслэгийг ялгалгүйгээр гурил болгосноор 100гр дахь эслэгийн хэмжээ 8-10гр агуулагдсан.
Насанд хүрсэн хүн хоногт 25гр эслэг хэрэглэх шаардлагатай байдаг ба та эслэгээр баялаг хүнсийг өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэж дадаарай.
Эслэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг эндээс үзээрэй:
https://www.facebook.com/ulaanbaatarflour/videos/1466726543833422
Эрүүл мэндийн гурилуудын давуу талууд
Хүнсний хивэгтэй гурил
Хүнсний хивгийг улаан буудайн 1 болон 2 дугаар гурилтай хольж үйлдвэрлэсэн. Өдөр тутмын хоол болон эмчилгээ сувиллын зориулалтаар өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.
Бүтээгдэхүүний ашигт чанар:
Бүхэл үрийн гурил
Бүхэл үрийн гурил нь улаан буудайг хальстай нь тээрэмдэж үйлдвэрлэсэн ширхэгтэй бүтээгдэхүүн юм. Өдөр тутмын хоол болон эмчилгээ сувиллын зориулалтаар өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.
Бүтээгдэхүүний ашигт чанар:
Эрүүл мэндийн гурил
Эрүүл мэндийн гурилын улаан буудайг тээрэмдэж хүнсний хивэг 2 дугаар гурилыг хольж үйлдвэрлэсэн. Өдөр тутмын хоол болон эмчилгээ сувиллын зориулалтаар өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.
Бүтээгдэхүүний ашигт чанар:
Овьёостой гурил
Овьёостой гурил нь овьёосны үрийг тээрэмдэн 1-р гурилтай зохистой хэмжээгээр хольж үйлдвэрлэсэн. Эрүүл хооллолтын хэв маягийг эрхэмлэдэг бүх насны хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан.
Бүтээгдэхүүний ашигт чанар:
Улаанбаатар гурил брэндийн Эрүүл мэндийн 4 нэр төрлийн гурилаар хийж болох эрүүл байх энгийн жоруудыг танд хүргэж байна:
https://www.facebook.com/ulaanbaatarflour/videos/1626411344427643
Эрүүл хэрэглээ, зөв амьдралын дадал, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн бол хотжилт нэмэгдэж, технологийн хэрэглээ өссөн завгүй амьдралын хэв маягтай болсон бид бүхэнд хамгийн чухал бөгөөд анхаарах сэдвүүдийн нэг билээ. Энэхүү хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтийг даган бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд эрүүл, зохистой хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүнүүдийг Улаан Баатар гурил брэнд шинээр гаргасаар байна.
Эрүүл байх энгийн жор Улаанбаатар гурил
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна