Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар:
Улмаар өнөөдөр буюу долоодугаар сарын 17-нд Туул гол Лүн сум орчимд усны түвшин 10 см, Онон гол Дадал сум орчимд 10 см, Хэрлэн гол Чингис хот /Өндөрхаан/ орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна