Тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тусламж татвараас чөлөөлөгдөнө


Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог журамтай. Тэгвэл энэхүү тэтгэмжийн орлого нь татвараас чөлөөлөгддөг байна. 

Жишээ нь: иргэн Амар нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчид олгодог 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 26,940,400 төгрөг авсан, уг тусламжийг түүний ажиллаж байсан байгууллага болох “Д” ТӨХК-аас олгохдоо хүн амын орлогын албан татвар 10 хувь буюу 2,694,040 төгрөгийг суутган авсан байна.

 Иргэн Амар үүнийг эс зөвшөөрч, “Д” ТӨХК-д холбогдуулан, “нэг удаагийн буцалтгүй тусламжаас татварт суутган авсан 2,694,040 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  “Д” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “… Амарт  олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвар ногдох орлогод хамаарах бөгөөд уг татварыг суутган авч, татварын албаны дансанд тушаасан тул Амарын  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргав.

 Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд, хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан тул шүүхээс иргэн Амарын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр авч байгаа нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарна гэж үзлээ.

 Иймд нэхэмжлэгч Амарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Д” ТӨХК-ийн нэг удаагийн буцалтгүй тусламжаас татвар суутган авсан үйлдлийг үндэслэлгүй гэж дүгнэн, “Д” ТӨХК-аас 2,694,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Амарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

 Хураангүй бэлтгэсэн:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа


1
angry
0
care
1
haha
8
liked
1
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 18 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 18 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 19 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 20 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 22 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 23 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/15
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14