Жинхэнэ жүжиг тайзан дээр биш, үзэгчдийн зүрхэн дотор тоглогддог


 Улсын Драмын Эрдмийн театрын өвөл цагийн нээлт болж Брехтийн "Сычуаны сайн хүн" жүжиг нээлтээ хийлээ. Юун түрүүн энэ жүжгийн гол дүр болох Шин Тэ-Шу Тай-д тоглосон ханьдаа дахин халуун баяр хүргэе! 

Жүжгийн турш эрэгтэй,эмэгтэй хүн болж шилжин хувирдаг энэ дүр бол жүжигчний ур чадварыг шавхах нь анхнаасаа тодорхой байсан лдаа. Жүжиг эхлэхэд миний хувьд айдас догдлол зэрэгцэж байсан. Хулангаад итгээгүйдээ биш түүнд оногдсон дүр нь өөрөө тун хэцүү санагдсан учраас дотроо эмээж л байлаа. Эмэгтэй хэсэг ч яахав тэртэй тэргүй тодорхой гэж бодсон. Харин яаж эрэгтэй болж гарч ирэх бол? гэдэг л асуудлын гол байсан. Ийнхүү бодож суутал алдарт философич Фридрих Ницше тайзан дээр гараад ирсэн.


 Гэхдээ Бяцхан Ницше ккккк юу билээ? гэсэн чинь манай хүн байдаг юмдаа. Спой хийгээд яахав.Үзэгчид үзээд түүнийг хэрхэн дүрээ гаргаж ажилласаныг өөр өөрсдийн өнцөгөөс дүгнэх биз. Жүжгийн шийдэл тайз засал Брехтийн театрын арга барил миний хувьд гайхалтай байлаа. 

Залуу найруулагч Э.Ёндоншаравт томоос том амжилт хүсье! Тэрээр анхныхаа бие даасан бүтээлээ хийсэн нь Германы алдарт найруулагч театрын онолч Бертольт Брехт байлаа. Ихэнх найруулагч жүжиг тавьдаг харин сайн найруулагч ӨӨРИЙНХӨӨ ТЕАТР-г үзэгчдэд санал болгодог. Тиймдээ ч Б.Мөнх-Доржийн театр, И.Нямгаваагийн театр, Н.Наранбаатарын театр ч гэдэг юм уу найруулагчаар нь театрыг овоглож ярьдаг. Э.Ёндоншарав өчигдөр өөрийнхөө театрыг бидэнд санал болголоо.

 Түүний театр маш өвөрмөц сонин байж чадлаа. За тэгээд Намсрайн Ялалт гэдэг жүжигчинтэй юу ч ярихав дээ. Зүгээр үзээд таашаа гэж хэлье! Жинхэнэ жүжиг тайзан дээр биш! Үзэгчдийн зүрхэн дотор тоглогддог гэдгийг мэдэрсэн үдэш байлаа.


 Найруулагч: Дашхүүгийн Галбаяр


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 8 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 9 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 10 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 11 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 11 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 13 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 13 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 14 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 15 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14