Таван Богд Моторс ХХК –Geely брэнд ‘’Дэлхийн хүүхдийн өдөр’’-ийг тохиолдуулан ‘’Аюулгүй автомашин’’ өдөрлөгийг зохион байгууллаа


"Дэлхийн хүүхдийн өдөр"–ийг анх “Нэгдсэн үндэстний ерөнхий ассамблей” хүүхдийн эрхийн тунхаглалыг тэмдэглэх зорилгоор тогтоосон байдаг. Монгол орны хувьд энэ өдрийг хүүхдийн үзэл бодол дуу хоолойг сонсох тэдний эрх ашгийг хүндлэх өдөр болгон  зохион байгуулдаг байна.

 Энэ өдрийг тохиолдуулан Таван Богд Моторс ХХК,Geely брэнд нь Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд иргэд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Өдөрлөгт хүүхэд багачууд “Миний мөрөөдөл" “Миний-Монгол улс” сэдвүүдээр үзэл бодлоо илэрхийлж “Аюулгүй автомашин” сэдэвт гар зураг зуран нэгэн өдрийг хамтдаа суралцаж хөгжилтэйгөөр өнгөрүүлсэн байна. Түүнчлэн хүүхэд бүр эрүүл саруул өсөж торнин аливаа осол гэмтлээс хол байх эрхтэй. Иймд эцэг эх болон бүх нийтийн оролцоо чухал гэдгийг таниулах нь энэхүү өдөрлөгийн гол зорилго байлаа.

 “Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4,956 удаа бүртгэгдсэн байна.”

Зам тээврийн ослын дийлэнх нь жолоочийн хариуцлагагүй байдал болон баталгаагүй он хуучин бүрэн бус тээврийн хэрэгслээс үүддэг байна.

Иймд Таван Богд Моторс компани нь Volvo-ийн толгой компани болох Geely брэндийн шинэ автомашиныг 7 сараас эхлэн албан ёсны эрхтэйгээр борлуулж ирсэн бөгөөд Geely автомашины автомат тоормос систем нь урд байгаа саадыг мэдэрч автоматаар зогсдогоороо онцлогтой. Энэ нь явган зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна зам тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ. Монгол хүн бүр чанартай аюулгүй автомашин унах боломжтой гэдгийг Таван Богд Моторс компани Geely брэндээрээ онцоллоо.

Хүүхэд бүр аюулгүй аз жаргалтай байгаасай.

-Geely - Таван Богд Моторс ХХК


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 8 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 9 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 10 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 11 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 11 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 13 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 13 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 14 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 15 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14