М.Ган-Очир ​хүүгийн эмчилгээнд зориулсан "Хайр тээсэн эгшиг" хандивын тоглолт болно


Мөнхтэнгэрийн Ган-Очир /Мааяа/ нь найман настай, төрсний дараах нярайн шарлалтаас болж тархинд саа үүссэн гэж оношлогджээ. Эмч нар түүнийг гурван сартай байхад хэзээ ч алхаж, зогсохгүй гэж хэлж байжээ. Хүү нь  хүүхдийн тархины хөшүүн саа гэдэг оноштой бөгөөд хэт мэдрэг мэдрэлийн судлын цочролоос болж дөрвөн мөч нь чангарч өдөр бүр өвдөлт мэдэрдэг аж. 

Энэ өвдөлтийг багасгах зорилгоор булчин суллах эм байнга ууж, массаж болон хөдөлгөөн заслын эмчилгээнд хамрагддаг байна. Ковид 19 цар тахлын улмаас сүүлийн 3 жил хөдөлгөөн заслын эмчилгээндээ тогтмол хамрагдаж чадаагүй тул булчингийн чангарал нь нэмэгджээ. 


Хэдхэн сарын өмнө нурууны мэдрэлийн судалд мэс заслын аргаар / SDR / эмчилгээ хийж, хөдөлгөөн засал, физик эмчилгээг үргэлжлүүлэн хийснээр өөрөө бие даан амьдрах, цаашлаад алхах боломж олгодог эмчилгээний талаар хүүгийн ээж олж мэджээ. 

Уг мэс заслыг хүүг нас хүрэхээс өмнө хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээг яаралтай эхлэхгүй бол нас ахих тусам булчингийн чангарал, хөшүүн байдал нэмэгдэж булчингуудыг хатангиршихад хүргэдэг аж. 
Өнөөдрийн байдлаар Америк, Англи, Энэтхэг, Турк улсын хэд хэдэн эмнэлэгтэй холбогдон эмч нарын зөвлөгөөнөөр орж дээрх эмчилгээг хийлгэх боломжтой болохыг мэджээ. Энэхүү цогц эмчилгээнд хамрагдсанаар хүүгийн маань амьдралын чанар дээшилж, ирээдүйд эгэл жирийн амьдралд хөл тавих юм. 

Бүх аав, ээжүүд хүүхдээ сайхан ирээдүй бэлдэхийг хүсдэг шиг ээж, хүү хоёрын мөрөөдлөө биелүүлэхэд Монголчуудын  сэтгэлийн хандив маш их хэрэгтэй байна. Буян нь буцаад очихдоо аадар бороо шиг асгарах
болтугай.

ХАНДИВЫН ДАНС: ГОЛОМТ БАНК: 1605118918
ХААН БАНК: 5167751610 /ЭЭЖ НАСАНБУЯН/

Мөнхтэнгэрийн Ган-Очир хүүгийн эмчилгээнд зориулсан "Хайр тээсэн эгшиг" хандивын тоглолт 2022 оны арванхоёрдугаар сарын 08 нд 19  цагаас UB палас-т болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 7 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 8 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 9 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 10 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 10 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 12 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 12 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 13 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 14 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14