Нийт нутгийн 30 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ


Монгол орны нийт нутгийн 12 хувьд цасан бүрхүүл тогтоод байв. Харин энэ сарын 18-20-ны өдрүүдэд орсон цасны дараагаар нийт нутгийн 30.64 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Ховд, Архангайн өмнөд, Говь-Алтайн зүүн хэсэг, Завхан, Булган, Сэлэнгийн зарим газраар, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Багануурт 29.0 см, Төв аймгийн Эрдэнэд 21.0 см, Мөнгөнморьтод 19.0 см, Тэрэлж, Хэнтийн Цэнхэрмандалд 16.0 см, Жаргалтхаан, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 14.0 см, бусад нутгаар 0.0-13.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Хур тунадас: Энэ сарын 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17,21-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Халх голын хөндийгөөр цас орсон байна. Үүнээс 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Увсын Тэс 17.0 мм, Сагил, Завханы Баянтэсэд 6.0 мм, бусад нутгаар 0.0-4.0 мм орсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 7 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 8 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 9 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 9 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 10 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 12 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 12 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 13 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 13 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14