Голомт банк хувьцааны захиалгын тоогоо нэмэхээр боллоо


Монгол Улсын банкны салбарт тэргүүлэгч Голомт банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлт 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монгол хөрөнгийн биржид цан цохих ёслолын үйл ажиллагааг хийснээр албан ёсоор эхэлсэн.

 

Голомт банк IPO хийж 103.3 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хувьцааны анхдагч арилжааны эхний өдөр 110.7%-ийн биелэлттэй буюу хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр 114.4 тэрбум төгрөгийн захиалгатай өндөрлөсөн юм. Товчоор хэлбэл, Голомт банкны IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 114.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээлээ.

2022 оны 11-р сарын 28-ны өдрийн байдлаар Голомт банкны хувьцааны захиалгын тоо 16 мянгад, захиалгын үнийн дүн 134.5 тэрбум төгрөгт хүрч захиалгын биелэлт 130.25%байгаа нь эрэлт маш өндөр байгааг илтгэж байна. Иймд Голомт банк болон андеррайтерийн зүгээс үнэт цаасны танилцуулгын 5.7-д заасны дагуу олон нийтэд санал болгож буй хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргахаар шийдвэрлэлээ.

Хөрөнгө оруулагч та бүхэн 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд Голомт банкны хувьцааг захиалах боломжтой.

 

Нээлттэй банк – Голомт банк

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 1 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 3 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 4 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 6 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 6 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 8 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14