О.Самданпүрэв: Хүн шиг хүн байгаарай гэдэг аав, ээж хоёрынхоо үгийг үргэлж санаж явдаг

Н.Мижидмаа
2022/12/14

"Та завтай юу" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Жүжигчин О.Самданпүрэв оролцлоо.

Багадаа юу мөрөөддөг хүүхэд байсан бэ?

- Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Байрныхаа гадаа дандаа тоглодог, зуны амралтаараа өвөө эмээгийнх рүү хөдөө явна. Манай өвөөгийнх Баянхонгор аймгийн Гурванбулаг сумынх. Зуны амралтаар тугал, хонинд явж зуны гурван сарыг өнгөрөөдөг байсан.

ШУТИС-д сурдаг байсан юм билээ. Жүжигчин мэргэжил рүү яаж хөрвөж орсон бэ?

- Ер нь зурдаг байсан. ШУТИС-д архетиктурын ангид орохоор шалгалт өгтөл тэнцээд тэгээд орж байсан. Сурч байсан хугацаандаа өөрийгөө юунд илүү сонирхолтойгоо олсон. ШУТИС-д сурч байхдаа Х түц продакшнд бүжигчнээр ажиллаж байсан юм. Тэгээд л дундуур нь киноны зураг авалтад тэнцээд л тэр зүйлээсээ сайхан зүйл мэдэрсэн. 

Аав ээж нь энэ салбар луу ороход нь яаж хүлээж авч байсан бэ?

- Эхлээд аав, ээжээс нууж байсан. ШУТИС-д сурч байхдаа "Найрамдал" зусланд бүлгийн удирдагчаар ажилладаг. Намар, өвөлдөө Х түц продакшнд бүжигчнээр ажилладаг. Сургуулиа солих шийдвэрээ гаргачихаад хэлэх гэтэл олон зүйл бодогдож байсан. Миний үеийн найзууд маань сургуулиа төгсөөд ажилд ороод байхад би өөрийгөө хуураад л яваад байсан. Айлын том болохоор сургуулиа хаях чинь том шийдвэр учраас айж байсан. Тэгээд л ээжид хэлсэн чинь "чиний сонголт, чиний амьдрал" гэж хэлэхэд нь хариу үйлдэл үзүүлэхгүй шууд л уйлсан. Тэрнээс хойш гэрийнхэн маань бага багаар дэмжиж эхэлсэн. Сүүлийн үед манай аав, ээж хоёр бараг надаас илүү киноны мэдлэгтэй болчихсон. Миний хийж байгаа зүйлийг илүү сонирхдог болчихсон байна лээ.

Бэхэн зүрх киноны хэсэгт дүрээсээ гарч чадахгүй уйлж байгааг харсан. Мэдээж жүжигчид дүрээ өмөөрч, өрөвдөх мэдрэмж төрдөг байх. 

- Сүүлийн зураг авалт байсан. Зураг авалтын явцад  хүнд зураг авалтуудыг зөндөө туулаад гарч байсан. Тэгээд л хамгийн сүүлийнх байсан болохоор их нөлөөлсөн. Дүрийнхээ өмнөөс сэтгэлзүйгээ гаргах гээд их хичээсэн. Тэр сэтгэлзүй, дарамт, зовлон, жаргалыг гаргахын тулд шүү дээ. Сүүлийн сцен дээр найруулагч ирж тэврэхэд аавдаа тэврүүлж байгаа юм шиг л санагдсан. Өмнө нь найруулагчаас "За сайн байлаа" гэдэг үг сонсож байгаагүй. Тэр үед "за сайн байлаа" гээд тэврэхэд нь дотроос бүх зүйл гараад л явчихсан. 

Хэн нэгнээс сонсож байсан хамгийн сайхан үг ямар үг байсан бэ?

- Ээж, аав хоёр маань намайг "хүн шиг хүн болох ёстой шүү" гэж хэлдэг. Намайг сургуулиа төгсөхөд үнсээд, овоо доо миний гэж хэлэхэд хамгийн том магтаал юм шиг санагдаж байсан.  

Өөрөө юунаас урам зориг авдаг вэ? 

- Гэр бүлээсээ урам зориг авдаг. Өдий болтол өсгөж хүмүүжүүлсэн аав, ээжийнхээ ачийг хариулах юмсан. Хүн шиг хүн байгаад хийсэн зүйлээрээ хүү нь ийм явж байна шүү гэж харуулахыг л хүсдэг. 

Сэтгэлд үлдсэн дурсамжтай үе гэж байдаг шүү дээ. Өөрийн чинь тухайд ямар үеэ хамгийн тод санадаг вэ?

- Их сургуулиа төгссөн тэр үе. Төгсөх хүртэл олон зүйл болсон шүү дээ. Сургуулиа хаяад дахиж сураад төгсөхөд гэр бүлийнхэн маань баяр хүргэж байсан үе маань тод санагддаг.

Өөрөө өөртөө юу гэж хэлдэг вэ? 

- Чи болоогүй байгаа шүү л гэж хэлэх дуртай. Зураг авалт дууссаны дараа "за Самданпүрэв ээ чи сайн байгаа шүү, гэхдээ илүү ихийг хоёулаа хийж чадна" гэж өөрийгөө дотроосоо зоригжуулдаг.

Хамгийн сүүлд хэн нэгэнд хандаж сэтгэлийн үгээ хэлээч гэвэл та хэнд хандаж хэлэх вэ?

- Ээж, аав гэр бүлийнхэндээ хайртай шүү, хүүгээ харж байгаарай л гэж хэлье.

Цаг зав гаргаж, ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Бичлэгээр үзэх:


0
angry
2
care
2
haha
12
liked
4
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 28 минутын өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 1 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 3 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 5 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 22 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 22 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 23 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр