С.Батдөл нь 7 жилийн өмнө төмөр замд ажиллах байхдаа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан

Өнөрцэцэг
2023/01/08

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос бэлэн 7 тэрбум төгрөг, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулж,  дээрх 48 цагийн хугацаа дуусаж, түүнийг суллажээ. Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг маргааш буюу энэ сарын 9-ний өдрийн 10:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон байна.

 С.Батдөл нь 2021 онд томилогдсон, богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн.

Мөн тэрбээр 2,3 тэрбум  төгрөгийн үнэлгээ бүхий хаусыг иргэн н.Ванчиндоржоос худалдан авах гэж байхдаа баригджээ.  Тухайн хаус нь Хүүшийн аманд байрших Япон маягийн гарден буюу Фүжи гарден хотхоны хаус аж.


Фүжи гарден төслийг хувьцаа эзэмшигчийг нь сонирхвол, 60 хувийг нь Монгол Улсын иргэн Д.Даваасүрэн, 40 хувь нь Япон улсын иргэн Мичио нар эзэмшдэг юм байна. С.Батдөл 2.3 тэрбум төгрөгийн худалдан авалтыг төслийг хэрэгжүүлэгч компаниас нь бус туслан гүйцэтгэгч тал буюу иргэн н.Ванчиндоржоос бартерынх нь хаусыг авахаар гэрээ байгуулсан байжээ.

Тэгвэл С.Батдөл гэж хэн бэ?

Сэнгээ овогтой Батдөл нь 1986 оны есдүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, дээд боловсролтой. Эхнэр болон дөрвөн хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1-р хороо, 2 хороололд амьдардаг.

2016.06.16-ны өдөр Дархан-Уул аймгтийн СДШ-ийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-р зүйлээр 1 жил тэнсэн харгалзах ялтай.Тодруулбал, С.Батдөл нь 7 жилийн өмнө төмөр замд ажиллах байхдаа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан

ЗХАБЗЖ зөрчиж 11 удаагийн торгуулийн арга хэмжээ авагдаж, 1 удаа эрүүлжүүлэгдэж байжээ.

 Дорнод аймаг Чойбалсан суманд гэр булийн хэрэгцээний төрөөс хувьчилсан 5 га газар эзэмшдэг.

С.Батдөлийн АЖИЛЛАСАН БАЙДАЛ НЬ:

•         2010-2012 Дархан өртөө

•         2012-2014 Сухбаатар өртөө

•         2014-2015 УБТЗ Толгойт өртөө

•         2015-2018 УБТЗ замын даргын ажлын алба

•         2019-2021 УБТЗ Улаанбаатар өртөө

•         2022 оны нэгдүгээр сараас одоог хүртэл УБТЗ замын даргын ажлын албанд ажиллаж байна.

Түүнчлэн “Монте Андууд” ХХК-ийн 100 хувь хувьцааг  сарын өмнөөс буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрөөс эзэмшиж байгаа аж. Тухайн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эхнэр нь болох Мажигсүрэнгийн Сайнбилэг гүйцэтгэх бүртгүүлсэн байна.

Тус компани нь:

•         Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

•         Цайны газар

•         Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа

•         Түргэн хоолны үйлчилгээ

•         Амралтын газар

•         Хүнсний дэлгүүр

•         Гоо сайхны барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.

С.Батдөл нь эх үүсвэр тодорхойгүй их хэмжээний мөнгөөр хуулийн этгээд, орон сууц, үнэ бүхий Мобиком үүрэн телефоны 9911-тэй дугаар зэргийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа юм.


28
angry
2
care
2
haha
6
liked
6
love
6
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 1 цагийн өмнө
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 3 цагийн өмнө
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 5 цагийн өмнө
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 6 цагийн өмнө
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо Өчигдөр
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2026/07/11
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2026/07/11
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2026/07/11
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2026/07/11
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10