Монгол Улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж Корпорац нь "Аливаа улс үндэстэн өөрийн соёл, уламжлал, ёс заншлаа эрхэмлэн хадгалж байж хөгжинө" гэсэн үнэт үзлийг үйл ажиллагааныхаа үндэс болгож ирсэн билээ.Энэ үзэл баримтлалынхаа хүрээнд “Бридж Корпорац” нь МҮБХ -той хамтран Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхөд 3 хаалгат Suzuki Jimny автомашиныг бай шагнал болгон гардуулдаг эрхэм уламжлалыг өдгөө зургаа дахь жилдээ үргэлжлүүлж байна.
Бөх сонирхогч түмэн энэхүү шагналыг "Заан Жимни" хэмээн андахгүй мэддэг болсон билээ.
"Заан Жимни" нь зөвхөн автомашины шагнал биш. Бөхийн хүч чадал, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, шударга өрсөлдөөнийг бэлгэдсэн хүндэтгэл юм. Мөн Монгол бөхийн өв соёл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлж, залуу үед уламжлалт үнэт зүйлсийг өвлүүлэх эрхэм зорилгыг илэрхийлдэг.
Бартаат замын баатар гэж нэрлэгддэг Suzuki Jimny автомашиныг гардуулах энэхүү уламжлал нь үндэсний өв соёл, орчин үеийн хөгжил хоёрыг нэгэн зорилгын дор холбосон сайхан бэлгэдэл болсоор байна. Ийнхүү "Заан Жимни" бай шагналын ЗУРГАА ДАХЬ эзнээр ХЭНТИЙ аймгийн ӨМНӨДЭЛГЭР сумын харьяа ДАВААСҮРЭН Овогтой АЛТАНЦООЖ тодорлоо.
Монгол бөхийн сүр хүч мандан бадраг.
Монгол Бөхийн хүч чадал, тэсвэр хатуужил, шударга өрсөлдөөнийг бэлгэдэх хүндэтгэл болсон “ЗААН ЖИМНИ” бай шагналаар дамжуулан Монгол бөхийн өв соёл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлж, залуу үед уламжлалт үнэт зүйлсийг өвлүүлэх эрхэм зорилгоор түүчээлэн үлгэрлэж буй Монголын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг “Бридж Корпорац”- ийн хамт олонд үндэсний өв соёлоо эрхэмлэгч, нийт бөх сонирхогчдынхоо өмнөөс талархал дэвшүүлье
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна