Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас улсын хэмжээнд “Орон нутгийн зам – Хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “Амраад аюулгүй аялъя” урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг улсын хэмжээнд өрнүүлж, орон нутгийн авто замд үйлдэгдэж буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн замын хөдөлгөөний сахилга бат, хариуцлага, зөв дадал, хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна