Туркт яагаад үй олон барилга нурсан бэ?

Ш.АДЪЯАМАА
2023/02/10

Хэд хэдэн хүчин зүйлсийн давхцал нь олон мянган хүнийг нуранги дор үлдээсэн том сүйрэлд хүргэсэн.

Лхагва гарагт Туркийн өмнөд хэсгийн Хатай мужийн эмнэлэгт амь үрэгдэгсдийг харж байгаа цус хурсан нүдтэй, ядрангуй эр "Бид зээ охин Рукиегээ хайж байна" гэж орон нутгийн сэтгүүлчдэд хэлжээ.

Тэр 23 настай, сувилагч. Тэрээр анхны газар хөдлөлтөөс хойш хэдэн цагийн дараа өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэхэд туслахаар эмнэлэг рүү оржээ. Хоёр дахь газар хөдлөлт болж, барилга түүний дээрээс нурсан. Маш олон хүнийг аварсан ч тэр өөрөө гарч чадсангүй. Аврагчид “Нуранги дороос нөхөр рүүгээ залгаснаар нь түүнийг дор хаяж 16 цагийн турш амьд байсныг мэдсэн. Харин одоо нас барсан байх магадлалтай"гэж ярив.

Даваа гарагт болсон аймшигт газар хөдлөлтийн дараа Туркийн зүүн өмнөд хэсэгт нурсан барилгуудын нурангид Рукие шиг олон мянган хүн гацсан хэвээр байгаа. Засгийн газрын мэдээлснээр, Пүрэв гарагийн үдээс хойш хоёр удаа хүчтэй газар хөдлөлт, хэдэн зуун газар хөдлөлтийн улмаас 10 муж даяар дор хаяж 6,444 барилга нурж, 12,800 гаруй хүн амь үрэгджээ.

Эмгэнэлт давхцал

Аврагчид гайхамшиг байдагт итгэж, нурангин дундуур хүмүүсийг хайсаар байгаа энэ өдрүүдэд Турк улс 20 гаруй жилийн турш байгалийн гамшгийн бэлэн байдлын бэлтгэлтэй байсан атлаа яагаад улс даяараа дэд бүтцээс үүдсэн маш их хохирол амсаж буйгаа ойлгохыг хичээж байна.

Эхний 7.8 магнитудын хүчтэй, хоёр дахь 7.6 баллын хүчтэй хоёр газар хөдлөлт ихэнх барилгуудыг тэсч үлдэхээргүй хэтэрхий хүчтэй байсан уу? Эсвэл сүүлийн үеийн барилгууд чанар стандартад нийцэхгүй барилгууд байв уу? Эрх баригчид энэ салбарт хайхрамжгүй хандсан уу? зэрэг асуултуудад мэргэжлийн хүмүүс дараах хариултуудыг өгч байна.

Истанбулын Техникийн Их Сургуулийн геологийн инженер, профессор Окан Туйсузын хэлснээр дээрх бүх эмгэнэлт давхцлуудын улмаас их сүйрэлд хүргэжээ. "Бид энд үнэхээр хүчтэй газар хөдлөлттэй тулгарч байна" гэж Туйсуз Аль Жазирад хэлэв. “Эхнийх нь ойролцоогоор 5 сая тонн TNT-ийн дэлбэрэлтээс ялгарах энергитэй тэнцэхүйц байсан. Хоёр дахь нь 3.5 сая тоннтой тэнцэж байв. Ихэнх барилгууд ийм хүчийг тэсвэрлэхэд хэцүү."

Барилгын инженер, Туркийн Газар хөдлөлтийг сэргээн засварлах нийгэмлэгийн ерөнхийлөгч Синан Турккан ч үүнтэй мөн санал нэг байна. "Газар хөдлөлт нь маш хүчтэй байсан төдийгүй, мөн дараалан болсон" гэж тэр тайлбарлав. "Олон барилга эхний газар хөдлөлтөд хөнгөн, дунд зэргийн хохирол амссан ч хоёр дахь газар хөдлөлтийн дараа бүрэн сүйдсэн."

Энэхүү газар хөдлөлт, хүчтэй чичирхийлэл нь ямар ч барилгад эрсдэл учруулах боловч ийм том хэмжээний сүйрэл, эмгэнэлт явдал зайлшгүй гарахгүй байж болох байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

“Албан ёсны тооцоогоор Даваа гарагт 6000-7000 барилга нурсан. Хэдийгээр хүчтэй байсан ч бүх барилгууд стандартын шаардлага хангасан байсан бол ямар ч газар хөдлөлт ийм их хохирол учруулахгүй" гэж Турккан хэлсэн.


Лхагва гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гамшгийн бүсэд очих үеэрээ газар хөдлөлтийн бэлтгэл, хариу арга хэмжээний талаар "Гамшгийн хэмжээнд бэлтгэх нь хэнд ч боломжгүй" гэж мэдэгдсэн нь Засгийн газраа хамгаалсан гэгдээд байна. Дараа нь тэрээр газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 аймгийн бүх нурсан барилгуудыг нэг жилийн хугацаанд багтаан сэргээн босгоно гэж хэлэхдээ “Яг л бид Малатья, Элазиг, Бингол, Ванд хийсэн шиг, бид энд дахин барих болно. Энэ бол бидний сайн мэдэх бизнес. Манай Засгийн газар “дахин босгох” чадвартай гэдгээ өнгөрсөн хугацаанд удаа дараа нотолсон. Бид Хатай, Марас болон бусад гамшигт нэрвэгдсэн найман мужид ижил үр дүнд хүрэх болно." гэжээ.

Газар хөдлөлтөөр нурсан барилгуудын ихэнх нь 1999 онд Баруун Мармарын бүсэд 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 17,500 хүн амиа алдсанаас өмнө баригдсан барилгууд юм. Үүнээс хойш засгийн газар Туркийн газар хөдлөлтийн төлөвлөлтийн дүрмийг ихээхэн сайжруулж, 2008 онд Туркийг дараагийн томоохон газар хөдлөлтөд бэлтгэхийн тулд хотыг өөрчлөх томоохон төслийг хүртэл эхлүүлсэн.

Хуулийн хэрэгжилт

2022 оны арваннэгдүгээр сард Туркийн хойд хэсгийн Дузце хотод болсон 6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй барилга эвдэрч сүйдсэний дараа Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум эрх баригчид тус улсын бүх барилга байгууламжийг “2035 он гэхэд газар хөдлөлтөд аюулгүй” болгохоор ажиллаж байгааг онцолж байв.

Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Бид аль хэдийн 3.2 сая орон сууцыг сэргээн босгосон", “Одоогоор 81 аймаг, 992 дүүргийн 250,000 оршин суугчдыг журамд нийцүүлэн өөрчилж, бэлтгэж байна. 6.6 сая байшин, аж ахуйн нэгжид аудит хийсэн. Одоогийн байдлаар манай 24 сая иргэн газар хөдлөлтөд тэсвэртэй байранд амьдарч байна” гэж мэдээлж байсан. Гэвч эдгээр амбицлаг мэдэгдлүүд гамшгаас урьдчилан сэргийлж чадсангүй.

Турккан "Цаасан дээр бол Туркийн ихэнх барилгуудын чанар, газар хөдлөлтийн код дэлхийн стандартад нийцсэн. Гэхдээ амьдрал дээр нөхцөл байдал тэс өөр байна." гэж хэлэв.

Засгийн газар хотыг өөрчлөх төсөлдөө зориулан зохистой санхүүжилт, зөв бодлого гаргаагүй. Энэ нь зөвхөн дахин бүтээн байгуулалтаас мөнгө олох боломжтой хүмүүс буюу цаашдын хөгжилд тохиромжтой үнэ цэнэтэй газар эзэмшиж байсан хүмүүс, хуучин үл хөдлөх хөрөнгөө нурааж, хамгийн сүүлийн үеийн станндартын дагуу дахин барихаар тохиролцсон гэсэн үг юм. Яаралтай биш мэт санагдсан сэргээн босголтын ажил, арматурын хэрэглээнд мөнгө зарцуулахыг олон хүн хүсээгүй. Мармарагийн газар хөдлөлтөөс хойш 20 гаруй жилийн дараа ч Турк улс хүчтэй чичирхийлэлд шууд сүйрдэг, чанар муутай материал, хуучин техник, технологиороо л барьсан барилгуудаар дүүрэн байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Турккан "Энэ байдал инженер хүний хувьд намайг маш их харамсуулж байна. Хэрвээ бид хүн бүрийг ухамсарлуулж чадсан бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд гэмтэлтэй барилгуудыг бэхжүүлж, жинхэнээр сэргээн босгох боломжтой байсан. Энэ удаагийн газар хөдлөлтөөр сүйдсэн барилгаас дор хаяж 5000 барилгыг бүрэн сүйрхээс аварч чадах байсан. Бид олон, олон хүний амийг аварч чадах байсан." гэв.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар засгийн газар болон орон нутгийн эрх баригчид бүх барилга байгууламжийг аюулгүй байлгах, газар хөдлөлтийн зураг төслийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэх, сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байж.

Туйсуз нэмж хэлэхдээ “Олон жилийн турш бид хурал хийж, илтгэл бичиж, орон нутгийн удирдлагуудад илгээсэн. Бид тэдэнд Хатай, Газиантеп зэрэг хотуудад хүчтэй газар хөдлөлт дахин тохиолдох болно гэж хэлсэн. Хэдий хүчтэй байсан ч хагарлын шугам дээр шууд баригдсан ямар ч барилга газар хөдлөлтийг тэсвэрлэж чадахгүй, тэр нь нурж унах болно гэдгийг тайлбарласан. Бүхэл бүтэн улс даяар хагарлын шугамын зураглалыг нарийн гаргаж, идэвхтэй хагарлын шугам дээр байгаа газруудыг барилгын хориотой ногоон бүс болгон зарлах ёстой гэхэд хэн ч сонсоогүй" гэдгийг онцлов.

Шинэ барилгууд хүртэл дутмаг байсан

Мөн шинээр баригдаж буй барилгад дүрэм, журмын хэрэгжилтийг хангахад учир дутагдалтай байсан.

Туйсуз "Энэ газар хөдлөлтөд зарим харьцангуй шинэ барилгууд нурсан. Энэ нь гүйцэтгэгчид богино хугацаанд, чанаргүй материал ашиглан хэмнэлт гаргахыг оролдсон, эрх баригчид барилгыг хүлээн авч, актыг батлахаас өмнө зохих шалгалтыг хийгээгүй гэсэн үг юм" гэдгийг ч нуусангүй.

Даваа гарагт хэд хэдэн сургууль, захиргааны байр, эмнэлэг, тэр байтугай Туркийн Гамшиг, онцгой байдлын албаны (AFAD) Хатай дахь төв байр ч мөн адил нурсан байна.

"Дүрэм журмын дагуу төрийн, олон нийтийн барилгууд хувийнхаас илүү чанартай байх ёстой" гэдгийг тайлбарлав. "Эмнэлэг, шуудан эсвэл бусад нийтийн барилга барихдаа илүү их бетон, илүү төмөр ашиглах, илүү нарийвчилсан хөрсний судалгаа авахыг зөвлөдөг. Энэ нь эдгээр барилгууд газар хөдлөлт болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байж, хямралын үед хүмүүст үйлчилэх зориулалттай. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд барилгын тухай маш хатуу дүрэм, журмууд байдаг. Өнөөдөр зүүн өмнөд хэсэгт бидний харж байгаа үзэгдлүүд нь төрийн бүрэн хяналтад байдаг барилга байгууламжид ч гэсэн өөрийн дүрмээ хэрэгжүүлэхдээ дутагдалтай байгаагийн нотолгоо юм. Олон нийтийн барилга байгууламж, цахилгаан станц, нисэх онгоцны буудал газар хөдлөлтөд нурах нь огт хүлээн байж боломгүй зүйл” гэдгийг ч Турккан мэргэжилтэн хүлээн зөвшөөрөв.

Одоо юу хийх хэрэгтэй вэ?

“Турк улсад 20 сая орчим барилга байгууламж байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт хүчтэй газар хөдлөлт болно гэж шинжээчид үзэж байгаа. Истанбул хотод 1.2 сая хүн байна” гэж Богазичийн их сургуулийн Кандилли ажиглагчийн газар, газар хөдлөлтийн судалгааны хүрээлэн мэдээлэв. Тэдний мэргэжилтнүүд эдгээр барилгуудын нэлээд хувь нь хүчтэй чичиргээг тэсвэрлэх чадваргүй гэж үзэж байна.

Газар хөдлөлтөд өртөмтгий бүх бүс нутагт эрсдэлтэй барилгуудыг бэхжүүлэх, сэргээн босгох нь техник, логистикийн хувьд хүндрэлтэй бөгөөд зардал ихтэй байх болно. Гэсэн ч энэ нь хойшлуулах, татгалзах боломжгүй ажил юм.

Турккан эцэст нь хэлэхдээ "Засгийн газар хүмүүсийг барилгадаа аудит хийлгэж, бэхжүүлж, шаардлагатай бол сэргээн босгоход илүү зардал гаргахыг шаардахдаа байр сууринд илүү хүчтэй зогсох ёстой. Хүмүүс сайн дураараа нэмэлт мөнгө төлдөггүй нь ойлгомжтой, гэхдээ барилга байгууламжийг амьдрал, үхлийн асуудал гэж авч үзэх хэрэгтэй” гэв.

 Эх сурвалж: Ал Жазера

Гэрэл зураг: Emrah Gurel/AP Photo. 2023 оны 2-р сарын 8-нд Туркийн өмнөд хэсэгт орших Адьяман мужийн Голбаси хотод нурсан барилгуудын хажууд хүмүүс зогсож байна. Аврах багийнхан шөнөжин ажиллаж, олон мянган байшингийн нурангиас олон хүний цогцсыг гаргаж ирсээр байна. 


1
angry
0
care
0
haha
1
liked
1
love
6
sad
3
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.140
2023/02/11
0
0
Монголын төр засаг маш том хот төлөвлөлтөндөө нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ аюул маш ойрхон бна шүү . Хэдэн санал бна 1. Хот төлөвлөлтийн хамгийн хатуу чанга хууль батлах шаардлага бна учир нь олон зуун мянган хүний амь настай холбоотой учираас. 2 нэгэнд шавааралдаж барьсан нь хамаагүй шаардлагатай бол өнөөдөр ч ашиглантанд орсон хамаагүй дахин зөв төлөвлөлтөндөө тааруулаж уг барилгуудийг буулгах мөн орц гарц таглаж барьсан жишээ нь 40 50 мянгатийн сарнайх гэх мэт барилгуудаа буулгах ойломжтой хувийн өмч гэхээсээ илүүтэй авилгалаар боссон тэр тусамаа авто зам хааж барьсан 3. 40 50 220 120 мянгатийн тоосгон барилгуудаа дахин төлөвлөх маш аюултай барилгууд. 4. Цаашид баригдах барилгуудаа зөвхөн бүрэн цутагмал хийцээр буюу армутур төмөр цемэнтийг хамгийн чанартайгаар үйлдвэрлэх болж өгвөл зардал нэмэгдэх нь хамаагүй япон улсын жишэгээр амаржинтай барьвал 5. Гэр хороололоо хамгийн өндөр төвшинд хөгжүүлэх үгүй бол саяын шиг газар хөдөлвөл 80/ хувь нь сүйрэнэ гэсэн тоосоо гарсан хамгийн сүүлд хотын даргаа хотын иргэд нь сонгох бөх биш инженир хүн байх ийм л саналаа төр удирдаж байгаа төрийн гурван өндөрлөгтөө хэлмээр бна ажил болгооч тануусийн гарт ард түмэний чинь алтан амь бна
Хариулах
213.87.133.161
2023/02/11
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
103.212.118.211
2023/02/10
0
0
Манайд хамгийн түрүүнд 40.50 мянгатынх нурах бхаа
Хариулах
202.126.94.99
2023/02/10
0
0
Манайхан ч бас сургамж авах хэрэгтэй. МХЕГ нь татан буугдсан, одоо хаашаа хандах болж бнаа?!!
Хариулах
202.126.89.31
2023/02/10
0
0
Istanbul hot 1.2 bish 15.4 say huntei
Хариулах
192.82.69.88
2023/02/10
1
0
Манайхан үүнээс сургамж авч одооноос мууг нь засаж залруулах бүр дахин буулгаж шаардлагын дагуу барих, шинэ барилгаа чанартай сайн барих хэрэгтэй байнаа,тэрнээс муу муу гээд суух цаг биш шүү. манай хотын газрын хагалбар бас гарсан байсан чг хотын төв дундуур байсан !!!
Хариулах
203.91.115.55
2023/02/10
0
0
Газар хөдлөөд нурахгүй юу.
Хариулах
192.82.71.99
2023/02/10
1
0
Манайд яах нь ойлгомжтой
Хариулах
202.131.242.126
2023/02/10
0
1
Монголд ийм газар хөдлөлт болвол орон нутгийнхан үлдээд хотынхон бүгд дуусах юм байна даа
Хариулах
66.181.161.187
2023/02/10
0
0
Манайд ч удахгүй дэ манайд бол хүн үлдэх үү МХЕГ.барилгын байцаагч нар хэцүү дэ
Хариулах
2405:5700:300:dd17:495b:d046:c6c0:121c
2023/02/10
0
0
Хөдөлмөрийн мөлжлөг тод явагддсан газар.. хот.. монголоос хүртэл залуус наан чинь очиж хоригдчихж байсандаг, хулхидуулсаан гэсэн үг.. уг хүн нь мундаг болхоор зугатчихсымаааа..
Хариулах
Шинэ мэдээ
Барилгын чанар, аюулгүй байдалд мэргэжилтнүүд юуг анхааруулав 4 цагийн өмнө
ЦУОШГ: Зүүн аймгуудын нутгаар цаг агаарын онц, аюулт үзэгдэл болохыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо 6 цагийн өмнө
Г.Амартүвшин: Засгийн газар өөрсдөө ХАА-н салбарт хэт оролцож байгаа нь тус салбарын хөгжлөөс хойш татаж байна 6 цагийн өмнө
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна 7 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох талаарх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг ЗГ дур мэдэн шийдэх боломжгүй 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагдан хорих төрлийг халж, зөвхөн онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа тохиолдолд ашиглана 9 цагийн өмнө
Улаанбаатарт газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогджээ 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Цаг урагшлуулахыг дэмжихгүй, судалгаагаар хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж гарсан 10 цагийн өмнө
Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн хөдөлгөөнийг зогсоолоо 11 цагийн өмнө
Н.Энхболд: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал одоогоор орж ирээгүй байна 11 цагийн өмнө
Ноолуурын дуудлага худалдааг зүүн аймгаас эхлүүлнэ 12 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна 12 цагийн өмнө
ТББХ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг 75 хувийн саналаар хүлээн зөвшөөрлөө 12 цагийн өмнө
Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ 12 цагийн өмнө
Нүүрсний асуудлаарх сонсголын товыг баталжээ 13 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнийг хорьсон үндэслэл 13 цагийн өмнө
Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна 14 цагийн өмнө