Д.Баатарсүрэн: Эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалга болгож, уран бүтээлдээ тусгадаг

М.Төгөлдөр
2023/03/02

“Монгол Арт” арт галерейд 2023 оны 03 дугаар сарын 02-06 ны өдрүүдэд "Artscape-2" үзэсгэлэн  дэлгэгдэх гэж байна. “Адил үгүй ертөнц” хэмээх энэхүү үзэсгэлэн контемпорари арт, экспрессионист, абстракт, ботаникал арт, холимог арга техник  хосолсон дөрвөн уран бүтээлчийн 40 орчим бүтээлээс бүрдэх юм.

Тэдний нэг бол уран бүтээлч Д.Баатарсүрэн юм. Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2009 онд зураач Б.Төмөрбаатар багшийн удирдлагад монументал уран зургийн ангийг төгсөөд 2010-2015 онд БНХАУ-д Шандуны их сургуульд дорно дахины урлаг судлалаар мастер хамгаалсан. Одоо дорно дахины урлагийн гоо зүйгээр докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа юм. Зураач залуу сурч, эрдэм судлалын ажил хийхийн зэрэгцээ Хятадад хоёр ч удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.

-  Юуны өмнө танд “Адил үгүй ертөнц” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ нээж байгаад баяр хүргэе. Энэ үзэсгэлэнд оролцож байгаа дөрвөн уран бүтээлчий хамгийн гол нэгтгэж байгаа зүйл нь юу вэ?

-Баярлалаа. Уран бүтээлчдийг цаг ямагт нэгтгэдэг зүйл бол урлаг байдаг. Иймээс бид дөрвийг урлаг, уран бүтээлээс гадна санаа нийлсэн чин сэтгэл нэгтгэсэн. Бид бүгдээрээ Дүрслэх урлагийн дээд сургууль хэмээх үе үеийн  зураачдыг  төгсгөсөн нэг сургуулийн төгсөгчид. Л.Бумандорж зураачийн хувьд  зураач Ж.Анунаран бид хоёрыг тус сургуульд суралцаж байхад захирал маань байсан бол одоо зураачдын урланд хамт уран бүтээлээ хийдэг адилхан уран бүтээлчид болж илүү их ойр болсон ийм л учиртай.

-  Та БНХАУ-д мэргэжил дээшлүүлсэн юм байна. Таны уран бүтээлийн гол онцлог нь юу вэ?

-Би 2010-2015 онд БНХАУ-ын Шандун мужийн Жинан хотод Дорно Дахины урлаг судлалаар магистр хамгаалж, уран бүтээлээ ч туурвин одоогоор 60 гаруй бүтээл туурвисан. Хэдэн мянган жилийг өртөөлсөн уран зургийн гайхамшигтай соёлтой энэ газар уран зургийн боловсролоо дээшлүүлж, багш нараасаа маш их зүйл сурсан. Үнэхээр бидэнд жоохон ч гэсэн илүү юм заачих юмсан гэсэн сэтгэлтэй  багш нараасаа багагүй зүйлийг сурсан. Миний байгалийн сэдэвтэй уран зургуудаас цэцэгсийн бүтээлүүд тэр дундаа вансэмбэрүү, наранцэцэг, цагаан уул зургууд олон байдаг. Наранцэцэгийн зургийг маань хятадууд хараад яаж ингэж зурдаг байнаа гэж гайхаж, их  урам өгдөг.

Мөн байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уран бүтээлээ уриалга болгож  ховордож буй ургамлыг бүтээл бүрдээ харуулахыг зорьдог. Миний бүтээлийн онцлог нь маш нарийн арга ажиллагаагаар нэгд нэгэнгүй зурдаг. Нарийвчлал өндөртэй камераар хальсанд буулгасан мэт /hyperrealist/ торгон агшинг хятадын уламжлалт арга барил болох Гүнби /Potanical art/ зургийн өнгөөр ялган зурах төрөлтэй хослуулан бүтээдгээрээ онцлогтой.  Миний бүтээлийн нарийн нягт арга ажиллагаа бүтээлийн тооноос илүү чанарыг бий болгох тул ихэнх зургуудаа нь 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд бүтээдэг. Бүтээлүүд маань ӨМӨЗО-ны Дорно арт галерей, ОХУ-ын Дорно дахины галерей мөн хувь хүний цуглуулгад бий. Баримал, цамын маск, шашин соёлын эд зүйл гээд дүрслэх урлагийн  бүхий л төрөл зүйлээр ажиллахад бэлэн байна. Залуу хүмүүс бид одооноос л бүх төрөл зүйлээр уран бүтээлээ хийж байж хөгжих учиртай.

-  Цэцгийг гол төлөв эмэгтэй зураачид их зурдаг болов уу гэсэн төсөөлөл бол надад байдаг. Таны нэрийг уншаагүй бол цэцэгний зурагнуудыг чинь харахаар  эмэгтэй хүн зурсан болов уу гэмээр маш нарийн ажиллагаа, мэдрэмж шаардсан нь илт байна.      

- Би хөдөө өссөн. Тийм учраас багадаа хонь хариулж явахдаа ч юм уу оюутан болоод дадлагаар ийш тийшээ явж байхдаа ургамал ногоог маш их ажигладаг байлаа. Цагаан уул, вансэмбэрүү, наранцэцгийг ч мөн адил. Бага наснаасаа эхлэн  байгальтайгаа илүү их  харьцаж, юмс үзэгдэл, навч, цэцэгсийг нь ажиглаж өссөн. Ингэж харж, мэдэрч өссөн учраас “Ер нь үүнийг уран бүтээл болговол яасан юм бэ. Орчин үеийн гоё, сонирхолтой шийдэлд оруулаад зурвал яадаг юм” гэсэн бодол, сэтгэлээр л би зургуудаа зурдаг. “Нэг мод зурах бол хэдэн жил ажигла” гэсэн хятад үг байдаг.  Маш их ажиглалт шаарддаг л даа.

-  Монгол, хятад уран зургийн уламжлал орчин цагийн уран зурагт хэр их тусгагдсан байдаг вэ?

- Манай улс өнө эртний түүх, соёлтой. Манжийн дарангуйллын үед ихэвчлэн сүм дуган бүтээх, танка зураг зурах, бурхдын хөрөг урлах гэх мэтчилэн Буддын шашны уран бүтээлүүд зонхилж байсан. Тэрхүү бүтээлүүдийг харахад, Түвд, Энэтхэг, Хятадаас хуулбарласан зүйл байдаггүй. Монгол зураач, уран бүтээлчдийн ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй. Харин “Өрнө, дорнын дүрслэх урлагийн арга барилыг холбосон юм уу” гэмээр байдал манай уламжлалт дүрслэх урлагт анзаарагддаг. Жишээ нь: Өндөр гэгээнээс эхлээд Марзан Б.Шарав гуайн бүтээлүүд байна. Цамын баг л гэхэд шал өөр донж төрх, хэв маягийг оруулж ирсэн. Дүрслэх урлагийн бүх төрлийг хамруулж хийсэн нь цамын баг дээрх чимэглэлүүдээс харагддаг юм. Миний хувьд дорно дахины урлаг судлал, харьцуулсан судалгаа, дорнын урлаг, тэр дундаа нүүдэлчдийн урлаг юугаараа онцгой вэ, өнгө дүрслэл нь ямар байдаг юм гэх зэрэг тун баялаг сэдвээр судалгааны ажлаа хийж байна.

-  “Адил үгүй ертөнц” хэмээх үзэсгэлэнгийн онцлогийг та хэрхэн харж байгаа вэ?

- Миний хувьд жилдээ 4-5 удаа хамтарсан үзэсгэлэнд оролцдог. Энэ нь манай зураачдийн хувьд маш түгээмэл л дээ. Энэ удаагийн үзэсгэлэн маань  дөрвөн өөр төрлөөр уран бүтээл туурвидаг, эрс тэрс дөрвөн уран бүтээлч нэгдэнэ гэдэг бас дэглэхээр их өвөрмөц  болох болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-  Таны уран бүтээлийн  зонхилох өнгө тань юу вэ? Цэцэг их зурдаг гэхээр тод өнгөөр их зурдаг уу?

- Бүтээлийнхээ зохиомжоо яаж шийдэхээс үүдээд өнгөө сонгоно. Би байгаль зурах их дуртай учраас их тод хурц өнгийг сонгох нь элбэг байдаг. Цэцэгсийн өнгийг эс тооцвол байгальд нүд гялбам тод хурц өнгө тэр болгон байдаггүй. Харин зураачдад сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг өнгөнүүд бий л дээ. Сэтгэл хөдлөл ихтэй нь хурц тод, сэтгэл хөдлөл багатай нь арай бараан, дулаан, завсрын өнгөөр зурах тохиолдол бий. Миний хувьд, сэтгэл хөдлөл багатай. Энэ нь бүтээлүүдээс маань ч харагддаг байх.

-  Урлаг хүний төлөвшилд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Энэ талаар уран бүтээлч хүний хувьд ямар үзэл бодолтой байдаг вэ?  

- Урлагийн боловсрол бол хүнд маш чухал. Хүн гоё хөгжим сонсож, уран зураг үзэхэд хүний төлөвшилд бол маш эерэгээр нөлөөлнө гэж боддог. Субъект талаасаа боловсрол, хүмүүжил, хатуужил бүгдийг олгоно. Урлаг хүүхдэд насан туршдаа мартахын аргагүй мэдрэмж өгдөг.  Уран бүтээлч хүнд  бол угаасаа олон талын эерэг нөлөө өгдөг л дөө.

-  Нийгэмдээ хамгийн их сэтгэл зовнидог зүйл тань юу вэ?

Замын түгжрэл бол хамгийн их цаг үрж байна. Стресс, ажиллах нөхцөл бололцоо бүгдэд л сөргөөр нөлөөлж байна. Би энэ замын түгжрэл, утаа хоёрт санаа зовнидог.

  • Ярилцсанд баярлалаа.                                                                                        Сэтгүүлч Б.Төгсжаргал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.54
2023/03/02
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчид ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг өгдөг болно 13 цагийн өмнө
Хоёрдугаар эмнэлэг сонгодог хөгжмөөр эмчлэх булантай боллоо 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам тээвэр, эрчим хүчний үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно 13 цагийн өмнө
MamyPoko брэндийн 20 жил тохиож байна 15 цагийн өмнө
ЕНБД Л.Өлзийсайхан элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзав 15 цагийн өмнө
Л.Халтар: Дарханы зам эвдрээгүй 16 цагийн өмнө
“Алтай” хотхоны уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдөр 22.00 цагаас түр зогсооно 16 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжлаа 17 цагийн өмнө
“Оюутан цэрэг”-т орон нутгийн оюутнуудыг хамруулахаар болжээ 18 цагийн өмнө
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулж байна 18 цагийн өмнө
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлж буй Глобал санг шалгаж байна 18 цагийн өмнө
Гурван настай хүү өнөөдөр тархины хагалгаанд орно 19 цагийн өмнө
БНХАУ-д зорчигчдын анхааралд 20 цагийн өмнө
УИХ: Эрдэнэсийн санд 1 их наяд төгрөгийн үнэт өв хадгалагдаж байна 20 цагийн өмнө
УЕПГ: Төмөр замчин П.Эрдэнэчулууны зодуулсан гэх хэргийг энэ сарын 29-нд шүүх рүү шилжүүлсэн 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
ЦЕГ: Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоохоор ажиллаж байна 21 цагийн өмнө
Шатахуун, сумны үнэ эрс өссөн тул эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв 21 цагийн өмнө
“Гацуурт” ХХК ХХААХҮЯ болон сангуудад ямарч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй хэмээн МЭДЭГДЭЛ гаргажээ 22 цагийн өмнө