“Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ боллоо


Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ энэ сарын 5-8-ны өдүүдэд Канад улсын Торонто хотноо боллоо. Манай улс энэ удаагийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч, бодлогын шинэчлэл хийж байгаа, найдвартай, тогтвортой түншлэгч байхаа хөрөнгө оруулагчдад илэрхийллээ. 

 Монгол Улс нь энэхүү арга хэмжээнд 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар цогц мэдээлэл өгөх, салбарын сайдууд болон хөрөнгө оруулагчид, оролцогч талуудтай санал солилцох чухал ач холбогдолтой уулзалтуудад оролцлоо. Мөн анх удаа үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан, эрэлт өндөр арга хэмжээ болжээ. Түүнчлэн өөрийн орны ашигт малтмалын хэтийн төлөв, салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид баримтлах бодлогын талаарх мэдээлэл бүхий тараах материал бэлтгэн хүргэжээ. Чуулганаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын ашигт малтмалын нөөц бололцоо, салбарын бодлогын шинэчлэлийн талаар илтгэл тавьж, Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Тэрээр мөн Канад Улсын Парламентын нийтийн танхимын дарга Энтони Рота, Канад Улсын Байгалийн баялгийн дэд сайд Жон Ф.Ж Ханнафорд,  Англи (ИБУИНВУ)-ийн Эрдэс баялгийн асуудал хариуцсан сайд Nusrat Ghani, мөн Канад, АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд, банкууд, хөрөнгө оруулагчдыг урьж уулзан салбарын хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр салбарын сайд хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж, давуу тал, хөрөнгө оруулагчдад тулгарч байсан бэрхшээлүүдийг шийдвэрлэж буй талаар, мөн салбарын дэд бүтцийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буйг танилцуулсан. Чуулга уулзалтын албан ёсны арга хэмжээний дараа Ж.Ганбаатар сайд Канад улсын Олон улсын худалдаа, экспорт, жижиг дунд бизнес, эдийн засгийн хөгжлийн сайдын парламентын нарийн бичгийн дарга Ариф Вирани, АНУ-ын Эрчим хүчний нөөцийн товчооны Эрчим хүчний засаглал, хүртээмж хариуцсан нарийн бичгийн дарга Пол Хюпер, Канадын EDC банкны төлөөлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вивек Бхарадваж нартай уулзсан. Америкийн нэгдсэн улс нь манай улстай газрын ховор элемэнт, баттарейн түүхий эдийн чиглэлээр хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Канад Улс өөрийн орны байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бага байлгах технологийг Монгол улсад нутагшуулах, түүнчлэн уул уурхайн дэвшилтэт техник, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна. PDAC2023 чуулганаар манай улс, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин өдрөөс өдөрт таатай болж өөрчлөгдөж байгаа, хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн иргэдэд харилцан үр ашигтай хүргэх, ойлголцол дээр тулгуурлан хамтран ажиллах боломжтойг хөрөнгө оруулагчдад хүргэхийг зорьж ажиллажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.161
2023/03/12
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
103.78.121.126
2023/03/11
0
0
Зайсангийн Golden Dragon ресторанаас хордлого авсан зөндөө хүн байхад тоох төр засаг байтугай хятад тогооч нь шоол доромжлоод байна. БИД ИНГЭЖ АМЬДРАХ ЮМ УУ МОНГОЛЧУУДАА
Хариулах
202.9.46.25
2023/03/12
0
0
Цахимаар телевизээр хятад солонгос ресторанаар үйлчлүүлэхгүй байхыг олон удаа сануулж сэрэмжлүүлж байхад үйлчлүүлээд хордож хохирч байвал хохино. Юм бүхэнд төрийг буруутгана.
Хариулах
Шинэ мэдээ
Төрийн банк “хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийг олгоно 10 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар хорих ял оноолоо 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг хэдэн гишүүний саналаар "явуулсан" бэ 10 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт олон улсын хуралд оролцож байна 10 цагийн өмнө
Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар хүчиндэх гэмт хэрэг үйлдэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авчээ 11 цагийн өмнө
Улсын дээд шүүхэд Европын холбооны зөвлөхүүд ажиллалаа 11 цагийн өмнө
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ 11 цагийн өмнө
Шуурхай: Н.Наранбаатарыг авч үлдэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ шийджээ 12 цагийн өмнө
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 12 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн баталсан гэх БГД-ийн ИТХ-ын 18 төлөөлөгч олонх болж чадахгүй 12 цагийн өмнө
Технологи шинэчлэгдэж, бид дасан зохицдог 13 цагийн өмнө
Бусдыг айлган сүрдүүлж “Lexus 570” автомашиныг хууль бусаар шилжүүлэн авчээ 13 цагийн өмнө
Д.Сумъяабазар: Хүүхдийн паркийн 10,2 га талбайн зураг төсөл батлагдсан, удахгүй Нийслэлчүүд амарч зугаална 13 цагийн өмнө
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 13 цагийн өмнө
Цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлагыг хотын стандартад орууллаа 13 цагийн өмнө
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ 13 цагийн өмнө
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ 14 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Олон нийтэд таалагдахын тулд гурван гишүүнийг золиос болгож байна 14 цагийн өмнө
Н.Наранбаатар: Би хуучин байраа зарж, УИХ-аас өгдөг 50 сая төгрөгийн дэмжлэгээр хотод байртай болсон 14 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа 15 цагийн өмнө