ӨВӨРХАНГАЙ: 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа


2023 оныг зорилтот жил болгон зарлахтай холбогдуулан иргэд, олон нийтээс 10 чиглэлээр 245 санал ирсэн байна. Саналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот жил болгох санаачилгыг аймгийн Засаг даргаас гарган ИТХ-ын хуралдаанд оруулсан юм.

“Төр засаг, аймаг, орон нутгийн зүгээс хэмнэлтийн горимд шилжиж, олон төрлийн зардлыг багасгасан. Нөгөө талаас хувь хүн, айл өрхүүдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, зөв зарцуулах, хэмнэж сурах дадал, хэвшлийг олгох нь чухал байна. Бүх нийтээрээ төмс, хүнсний ногоо, жимсний мод, чацарганаа тариалж сурвал эдийн засгийн маш их хэмнэлтийг өрх гэртээ үзүүлнэ. Үүнд орон нутгаас бодлогоор анхаарч, үрийн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн зоорь барих, сургалтанд хамруулах зэргээр хамтарч ажиллана” хэмээн аймгийн Засаг дарга хэллээ.

Ингээд Төлөөлөгчид санал хурааж, олонхын саналаар 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаад байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийг чадавхижуулах, зөв дадлыг хэвшүүлэх, үүнд орон нутгаас дэмжлэг үзүүлэх нь зорилтот жилийн зорилго аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шөнийн автобус үйлчилж байна 15 минутын өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 57 минутын өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 1 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 3 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 3 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 4 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 5 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 21 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 22 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13