ӨВӨРХАНГАЙ: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 80.1 хувьтай үнэллээ


Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хурлаар аймгийн Засаг даргын 2020-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.

Тус хөтөлбөрт 5 бүлэг, 61 заалт, 338 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэн 80.1 хувь буюу хангалттай хэмээн дүгнэлээ. 

Өвөрхангай аймагт сүүлийн 2 жилд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 189.5 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 608,3 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 670.0 тэрбум төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 59,2 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 62.0 тэрбум төгрөгт хүрч өссөн үзүүлэлттэй байна.  

Боловсролын салбарт 4 сургууль барьж суудлын тоо 1040-өөр нэмэгдсэн бол одоогоор 4 суманд 1200 суудалтай сургууль, 6 суманд 650 ортой цэцэрлэг, 6 суманд ЭМТ-ийн барилгыг барьж байгаа аж. 2022 онд улсын төсвийн 255 сая төгрөгийн өртөг бүхий 6 нэр төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмжөөр эмнэлгүүдийг хангаж, 10 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашиныг олгосон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шөнийн автобус үйлчилж байна 43 минутын өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 1 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 1 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 4 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 4 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 5 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 22 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 22 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13