''Эртэч Монгол''- эдийн засгаа сэргээхэд тусална

О.Шүрэнцэцэг
2023/03/29

"Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрдэг" хэмээх монгол ардын зүйр үгэнд наран  мандахаас ургах хүртэл, улмаар гэрэл гэгээтэй цаг хугацаатай уралдан амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн уламжлалт жамаар ажил амьдралаа зохицуулах   сүйхээгүй  унж дорой, залхуу хэсгээ монголчууд шогчлон хэлж ирсэн бөгөөд энэ нь орчин үеийнхээр бол шүүмжлэл, магадгүй томоохон подкаст байсан бололтойТэгвэл өнөөдөр "үхрийн дуунаар" сэрдэг монголчуудын тоо нэгэнт олширч ялангуяа хот, суурин газрын хүн амындийлэнх хэсгийг эзэлж байна гэж хэлэхэд буруудахгүй болжээ.

Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад өглөөний 5-6 цагт иргэд нь хоёр дахь ажлын байр луугаа ажил үүрэг гүйцэтгэхээр явж байдаг бол манайд өглөөний 6 цагт эмнэлэг, цагдаа, хот тохижилтын болон 24 цагийн хоолны газрын цөөн ажилтнуудыг эс тооцвол ажилладаг үйлчилгээний газар бүү хэл, нийтийн тээвэр ч байдаггүй. Ингэж бид улс орноороо  унтаа, унхиагүй байдалтай болчхоод “үхрийн дуунаар сэрээд” улсын орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийн тухай өөр хоорондоо талцан, улс төржиж цэцэрхэн, гадны туршлага (ажиллаж хөдөлмөрлөн амжилтад хүрсэн бусад орны) дурдаж том том юм улиг болтол төрөөсөө эхлээд, иргэд нь хүртэл ярьж маргалдах нь харамсалтай

Үүнийхээ оронд урин дулаан цаг ирж, хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа энэ цаг үед байгалийн гэрэл гэгээтэй уралдан ажиллаж ахуй амьдралаа амжуулж ирсэн эртэч монгол уламжлалаа сэргээх нь чухал болоод байна. 

Энэ уламжлалаа сэргээх гэж үе үеийн төр засгаас янз бүрийн арга хэмжээ авч байсан нь тэр бүр оновчтой болж байгаагүй төдийгүй амьдралд нийцэхгүй байх тохиолдол олон байсан.

Нүүдэлчин монголчууд хэмээн үүх түүхээр, өв уламжлалыг авч ирсэн бидний өвөг дээдсийн тухайд "цаг урагшлуулах" хэмээх албан ёсны нэршил ашиглаж, хууль, дүрэм журам гаргаж, албажуулж байгаагүй ч тэд амьдралаа хэдий нь нар мандах, жаргах, гэрэл гэгээтэй байхтайуралдуулан зохицуулж ирсэн уламжлалтай. Нар эрт мандаж, орой жаргах, гэрэл гэгээтэй байх хугацаа уртсах, хавраас намар хүртэлх хугацаанд манай ард түмэн ажил, амьдралдаа хийж бүтээж, хэрэгжүүлж хэвшүүлсэн, ололт амжилт арвинамжилт бий болгож байсныг он цаг гэрчлэх биз ээ. 

 Тэгвэл өнгөрсөн нийгэмд Монгол Улс дэлхийн улс орнуудын жишгийн дагуу 1960 оноос эхлэн ажил эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалт хийжцахилгаан станцын яндангийн дуугаар ажил хөдөлмөрөө эхлүүлдэг байсан түүхтэй юм байна

Харин зах зээлийн эдийн засгийн шилжилтийнжилүүдэд мөрдөж ирсэн зуны цагийн хуваарьт шилжих, цаг урагшлуулах шийдвэр нь олон улсын жишигт нийцсэн, иргэдэд эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлж хөгжүүлэх, нийгмийн идэвхээ дээшлүүлэхэд таатай нөлөө үзүүлэх боломжийг нэмэгдүүлэхээс гадна нарны гэрэлтэй байх цаг хугацааг ашиглах боломж нэмэгдүүлснээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж, энергийн хэмнэлт хийх, цаашилбал агаарын бохирдлыг бууруулах гээд олон талын ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж эрдэмтэд нотолж дүгнэдэг.

Харин эрүүл мэндийн салбарынхан энэхүү цаг хугацаагурагшлуулах нь хүн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хугацаагаа нэмэгдүүлэх боломж хэмээн үзэж өөрийнхөө эрүүл мэнд, чийрэгжүүлэлтэд илүү сайн анхаарах боломж гэж үздэг байна. 

Нөгөө талаас өдрийн нарны гэрэлтэй хугацааг үйлдвэр, үйлчилгээний хүрээнд ахиу ашиглах боломж нь цахилгаан хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргахаас гадна ажиллах хүчний урам зоригийн дээшлүүлж, ажиллах нөхцөл (байгалийн гэрэлд ажиллах цаг хугацаа нэмэгдэж) сайжрахадчухал нөлөөтэй гэж хөдөлмөрийн салбарынхны дэмжих хандлага нь давамгайлах байр суурьтай байдаг

Зуны цагийн хуваарьт шилжих нь өрх гэрийн амьдралд ч нааштай нөлөөлж аав, ээж нь өглөө эртлэн ажлаа амжуулаадорой  гэр бүлийнхэндээ зарцуулах хугацаа нь нэг цагаар уртас ч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх боломжтойн зэрэгцээ хүүхдийн агаарт тоглох цаг нэмэгддэг байна. Ялангуяа өглөө хүүхдүүдээ унтаж байхад нь ажилдаа гараад, орой унтсаны дараа гэртээ орж ирдэг аав, ээжүүд, "завгүй" гэх тодотголтой эцэг эхчүүдийн хувьд гэр бүлийнхээ харилцаандаа анхаарч, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ч боломжийг ч бий болгосон

 Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар цаг урагшлуулснаар өрх гэрийн болоод улс орны амьдралд түвшинд олон дэвшил гаргасан гэж олонх нь дэмжсэн байр суурьтай байсан байна.Энэ мэтчилэн цаг урагшлуулахын ач холбогдлыг олон талаас нь тоочоод байвал баршгүй.

 Ер нь энгийнээр бодоход өглөөний нар тээр дээр мандсаны дараа үүрэглэж, зүүрмэглэсээр, орноосоо босожядсаар байтал үдийн наран хэвийж өдрийн ажлаа бардаг амьдралын хэм, маяг, урагшгүй зан заншил амьдралд чинь хэвшсэн, ийм байдалдаа дассан иргэн, гэр бүл байгаа бол одоо л ийм маягийг амьдралаасаа таягдан хаях цаг хугацаа, улирал ирлээ. Алийн болгон манай улс  9 цагт ч үүд хаалгаа нээх үйлдвэр, үйлчилгээний газаргүй, хэн хэзээ ирж хаалгаа нээхийг хүлээж суух вэ. Энэ бол манай орны хөгжлийн ололт амжилт, ардчиллын үр дүн гэж бахархах зүйл огт биш билээ.

 Манай улс 2017 оноос зуны цагийн хуваарьт шилжихээ больсон. Өөрөөр хэлбэл жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн цагийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Бямба гарагийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар   урагшлуулалгүй хэдэн жил өнгөрчээ 

 Дэлхийн олон орон тэр дотроо өндөр хөгжилтэй гэдэг орнууд өнгөрсөн долоо хоногт зуны цагт шилжлээ, энэ дагуу олон улсын нислэг, галт тэрэгний хуваарь ч зуны хуваарьт тухай мэдээллүүд цацагдаж байна. Мэдээж эдгээр орнууд бие биенээ дурайж лав ийм үйлдэл хийгээгүй бөгөөд эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн олон талын тооцоо судалгаанд үндэслэн хийдэг гэдэгт бид итгэлтэй байна.

Бид энэхүү жижиг өгүүллийг сонирхон уншигч танд анхааралд толилуулахдаа та бүгдийн олонхын байр суурь саналд тулгуурлаж, энэ асуудлыг зөв буруу шийдсэн гэсэн бас маргаан, шүүмжлэл явуулж эрхтэн дархтан руу хандуулахыг хүсээгүй харин олон талын оролцоотой хэлэлцэн тунгааж, уг асуудлаар зөв шийдвэрт гаргах ньМонголчууд бидэнд илүү тохиромжтой талаарх нийгмийн санал байр суурийг тодорхойлох зорилго агуулж буй болно.

 “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавалхиргүй” гэдэг ардын мэргэн үгийг удирдлага болгон аливаашийдвэрийн талаар олноороо хэлэлцэж бурууг засажзалруулж, зөвийг дэмжих бодлого байр суурьтай болцгооё.

 

 



1
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21