''Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр''-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо


Монгол Улсын хэмжээнд "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр"-ийг 5 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Батлан хамгаалах салбарын хамт олон 2023 оны мод тарих, арчлах нээлтийн арга хэмжээг ҮБХИС-д зохион байгууллаа.

"Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд Батлан хамгаалах салбар 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн 2030 онд гэхэд 27 сая ширхэг мод тарих томоохон зорилтыг тавьсан билээ.

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 9 мод үржүүлгийн газар байгуулахаас энэ онд 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 326, 336, 017, 120, 186 дугаар ангиудад нийт 34 га талбайд 5 мод үржүүлгийн газрыг байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлсэн.
"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, ҮБХИС-ийн захирал, профессор бригадын генерал П.Жаргалан, ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор /Sc.D/ хурандаа Б.Өлзийхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бие бүрэлдэхүүн оролцлоо.


БХЯ-ны харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын зарим бие бүрэлдэхүүнд 2022 онд амьдрах орчноо ногоон Эко-хотхон болгоход дэмжлэг үзүүлэх, уриалах зорилгоор мод, үрсэлгээ гардуулах арга хэмжээг зохион байгуулсан. Энэ онд улам өргөжүүлж салбарынхаа 200 офицер, ахлагч, ажилчин албан хаагч, батлан хамгаалах салбараас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудын төлөөлөлд мод гардуулах арга хэмжээг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтийн үеэр зохион байгууллаа.
МУ-ын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн хүрээнд 2023 онд Батлан хамгаалах салбарын хэмжээнд мод тарих арга хэмжээг нээж "Тарьсан мод бүхэн маань сайхан ургаж, Та бидний амьдралд өнгө нэмж байх болтугай" гэсэн ерөөл хэллээ.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 16 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 16 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 16 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 16 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 17 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 18 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03