Ж.Сандагсүрэн: Aqua garden-г буулгахад сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй

Н.Мижидмаа
2023/08/25

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ, Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон Aqua garden хорооллын хоёр блок, S.Outlet, Шунхлай ШТС зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

Aqua garden” хотхон, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын барилга байгууламжуудыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоодог.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм Энд Жи констракшн” ХХК, түүнчлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газар нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон.

Өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 22.2 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”. Мөн зүйлийн 22.2.1 дэх хэсэгт “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн нь байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Үерийн гамшгийн улмаас шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгосон юм. Улмаар “Эм Энд Жи констракшн” ХХК-д эзэмшүүлсэн газарт барьж байгаа нийт дөрвөн блок барилгын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа хоёр блокийг, иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газарт барьсан барилгын түр зөвшөөрөл бүхий хоёр объектыг албадан буулгана.

-“Aqua garden”-ий барилгын үйл ажиллагаа үргэлжилж байгаагаас гадна албадан буулгахтай холбоотой мэдэгдэл хүргүүлээгүй гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 51 метрээс дээш өндөр болон 16-аас дээш давхартай орон сууцны зориулалттай барилгыг онцгой төвөгшилтэй барилга гэж үзэн, БХБЯ-наас барилгын ажлын зөвшөөрөл өгч, мөн ажлыг зогсоох эрх нь тус яаманд байдаг. Үүнтэй холбоотойгоор барилгын ажил үргэлжилж байж болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д тухайн үйл ажиллагаа нь иргэдийн нийтийн эрх ашгийг хөндөж байвал заавал сонсох ажиллагаа явуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр заасан.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



8
angry
0
care
3
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 21 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 21 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 21 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 21 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 23 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 23 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03