Талийгаачийн том ах Б.Төрмөнх: Дүүгийнхээ хөлнөөс өргөхөд яс мэдрэгдээгүй, худлаа гэвэл одоо булшийг нь ухаад гаргаж ирээд харуулахад бэлэн байна

Н.Мижидмаа
2023/09/13

Хүүхдүүдээ сургуульд өгөөд, өөрөө тэр сургуульдаа үйлчлэгчээр ажилладаг байсан 30 настай өрх толгойлсон Алунгуа бүсгүй 8-р сарын 6-нд хороололд явж байгаад машинд дайруулаад амиа алдсан. Нэгэнт амиа алдсан учир ар гэрийнхэн нь бусдад амьдрал бэлэглэнээ гээд талийгаачийн хоёр бөөр, элэгийг шилжүүлж авахыг зөвшөөрчээ.

Талийгаачийн цогцсыг эмнэлгээс гэртээ аваад ирэхэд хөлийн өвдөг, шагайг нь мөн зүсээд өөр эд эрхтэнгүүдийг нь аваад “малын мах жиргэсэн” мэт болгосон байсныг хараад ар гэрийнхэн нь шоконд оржээ. Осолд орохдоо тархиндаа гэмтэл авсан, элэг бөөрийг нь авахдаа цээж, хэвлийг нь зүсэх байтал өвдөг, шагайг нь зүсээд цаас үдсэн мэт оёод орхижээ.

Талийгаачийн эд, эрхтэнг нь аваад төрөөс 3,5 сая төгрөг өгдөг хуультай аж. Гэтэл тэр мөнгөө тэндээс ав, эндээс ав гээд ар гэрийнхэнг залхаажээ. 

Талийгаачийг дайрсан жолооч оршуулгын зардлыг гаргах нь бүү хэл харин ч миний приусын урд гэрэл хагарсан гэж мөнгө нэхэмжилжээ. Амиа алдсан бүсгүйн буруу гэж хуулийнхан үзэж хэргийг нь хаана, ирж гарын үсэг зур гэж ар гэрийхэнг шахаж байгаа аж.

Одоо талийгаачийн 4,6,8 настай гурван хүү 35 км-ийн цаанаас эмээгээрээ сургуульдаа зөөлгөж, ээжийгээ хэзээ ирэхийг асууж эмээ өвөөгөө тарчлааж байна.

Талийгаачийн элэг, бөөр, шөрмөсийг авна гэж зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулчихаад

1. Шөрмөс

2. Тойгны ясны холбоос

3. Хоёр хөлний тойгны яс

4. Дунд чөмөгний булуу яс

5. Шаант

6. Ясны бурзан

7. Дунд чөмөг

8. Доод булуу

9. Шилбэний урд шөрмөс

10. Борвины шандас

11. Борвины шөрмөсийг аваад сүүн уусмалаар дүүргэсэн.

Талийгаачийн том ах нь хөлнөөс нь өргөх үед ясгүй мэдрэмж төрөөд ар гэрийнхэн мэдсэн.

Бараг хөлний эд эрхтэнг бүгдийг авчихаад Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, Эд, Эрхтэн Шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга МУ-ын Төрийн Соёрхолт, Хүний гавъяат эмч П.Батчулуун уучлалт гуйсан ч худал хэлэв.

Бичлэгээр үзэх:


90
angry
5
care
7
haha
9
liked
42
love
200
sad
44
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 14 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 15 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 15 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 15 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 16 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 16 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03