БГД хаврын их цэвэрлэгээг зохион байгууллаа


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дүгээр тушаал, Дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/16 дугаар захирамжаар дүүргийн ЗДТГ-аас хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг Баянгол дүүрэгт өнөөдөр зохион байгууллаа.

Орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын өөрийн эзэмшил талбайн гаднах орчны 50 метр талбай, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын доторх гудамж зам талбайг цэвэрлүүлэх бүх нийтийн цэвэрлэгээнд:

 - Дүүргийн нутаг дэвсгэрийн 2500 гаруй аж ахуйн нэгж байгууллага,
 - 290 сууц өмчлөгчдийн холбоод орчны 50 метр талбайн цэвэрлэгээ,
 - 18 их дээд сургуулийн 2000 гаруй оюутан нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн эзэмшлийн 7 гудамж зам талбайн цэвэрлэгээг хийлээ. 

Мөн "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ-ын 3-н бригадын 86 зам талбайн үйлчлэгч дүүргийн 6, 9, 10, 11, 21, 22, 23, 30, 34-р хорооны нутаг дэвсгэрийн үерийн ус зайлуулах далангийн түүвэр цэвэрлэгээний ажлыг хийсэн бол 15-р хорооны "Байгаль Эх" цогцолбор дээр дахивар авах арга хэмжээг АПУ ХХК, ЭС И ЭС ЭЛ, Смарт Солюшн ХХК хамтран зохион байгуулсан юм. 
Түүнчлэн ЗДТГ-ын холбогдох алба, хэлтсээс Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд 2150 ААНБ-д мэдэгдэл хүргүүлан ажилласан бөгөөд өнөөдрийн их цэвэрлэгээнд 290 СӨХ, 2500 аж ахуйн нэгж байгууллагын 5466 ажилтан албан хаагч оролцон 1250 га талбайг цэвэрлэн, хог хаягдал 135 тонн, 43 рейс хог тээвэрлэн ажилласан байна. 

 


 
 

Шинэ мэдээ

news2023-09-18 15:2197 дугаар цэцэрлэгийн дээвэр, гадна фасад болон цонх, хаалгыг нь орчин үеийн технологиор иж бүрэн шинэчиллээ

news2023-09-18 12:57БГД-ийн 10-р хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав

news2023-09-15 15:30Баянгол дүүргийн 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж байна

news2023-09-08 17:29Баянгол дүүрэг Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

news2023-09-07 15:43Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

news2023-09-07 15:39Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгоно

news2023-09-06 14:12Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 640 суудалтай өргөтгөл ашиглалтад ороход бэлэн боллоо

news2023-08-31 14:44Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

news2023-08-28 15:40Баянгол дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” 14 хоногийн аяныг эхлүүллээ

news2023-08-24 13:50БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН 16-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА

news2023-08-23 17:00БГД-ИЙН 5, 8, 9, 13, 14 ДҮГЭЭР ХОРООНЫ 7 БАЙРАНД ХИЙСЭН ФАСАД, ДУЛААЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

news2023-08-23 16:25НОНХС-ГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БГД-ИЙН 33-Р ХОРООНД ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЛЭЭ

news2023-08-23 16:12ШИМАДА ХОТЫН ИРГЭДЭЭС ХАНДИВЛАСАН СУРАГЧИЙН ЦҮНХИЙГ БГД-ИЙН 1-34 ХОРООНД ХУВААРИЛАН ӨГЛӨӨ

news2023-08-21 16:20БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

news2023-08-18 14:27БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ГУРВАН БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

logo

ХАЯГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 4 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 4 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 20 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 22 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 23 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 23 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08