Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын тэргүүлэгч Улаанбаатар Групп ХХК болон БНХАУ-ын Шанхай хотын ногоон барилгын зөвлөх үйлчилгээ, инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Wharton Technology (Shanghai) Co., Ltd компаниуд стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн EDGE Green Building Standard-ыг Улаанбаатар Групп ХХК-ийн хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд үе шаттайгаар нэвтрүүлж, эрчим хүч, усны хэрэглээг бууруулсан, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцсэн барилга байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагаа нь Улаанбаатар Групп ХХК-ийн хэрэгжүүлж буй Vision Business Tower төслөөс эхлэн хэрэгжих бөгөөд цаашдын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдэд олон улсын ногоон барилгын стандартыг нэвтрүүлэхэд чиглэнэ.
Улаанбаатар Групп ХХК нь тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтыг компанийн хөгжлийн гол бодлого болгон ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад олон улсын ногоон барилгын стандартыг түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам болж байна.
Wharton Technology (Shanghai) Co., Ltd нь ногоон барилгын зөвлөх үйлчилгээ, техникийн шийдэл, төслийн үнэлгээ, олон улсын стандартын баталгаажуулалтын чиглэлээр олон жилийн туршлагатай бөгөөд дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн төслүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
Энэхүү Санамж бичиг нь талуудын урт хугацааны стратегийн түншлэлийн эхлэл болж, Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн, эрчим хүчний өндөр үр ашигтай, тогтвортой үл хөдлөх хөрөнгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна