Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр их хэмжээний бороо оржээ. Тухайлбал,
-Партизан орчимд 46 мм,
-Мишээл орчимд 27 мм,
-Тэрэлжид 22 мм,
-Нисэх-Яармагт 15 мм,
-Сонгинохайрхан дүүрэгт 13 мм,
-Өлзийтөд 8 мм,
-Багануурт 2 мм хур тунадас орсон байна.
Өнөөдөр Улаанбаатар хот болон Тэрэлж, Багануур орчмоор үүлэрхэг, бороотой байх төлөвтэй байна. Салхи секундэд 4-9 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүсэх бөгөөд агаарын температур +21...+25 градус дулаан байна.
Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч бороотой байх төлөвтэй байгаа тул Онцгой байдлын байгууллагаас иргэдийг гэр, хашаа, саравч, орон байраа үерийн усны зам, голын голдирол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна