БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

“Дижитал концепт” ХХК нь Монголын хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр ая тухтай GS25 сүлжээ дэлгүүрийг нээгээд таван жил болж байна. Өнөөдөр БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Сон Ми Рён болон албаны хүмүүс GS25 ая тухтай сүлжээ дэлгүүрт зочиллоо. Тус арга хэмжээнд БНСУ-ын “GS Retail” Группийн Гүйцэтгэх захирал Хо Со Хун,  “Дижитал концепт” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантиг, “Дижитал концепт” ХХК-ийн ТУЗ-ийн Дарга  “Шунхлай” Группийн Бизнес Хөгжил хариуцсан Захирал Б.Гомбо-Эрдэнэ, Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Г.Энхбилэг нар K-food шинэ хоолны танилцуулгад оролцож, нөхөрсөг яриа өрнүүлсэн өдөрлөг боллоо. Мөн БНСУ-ын түүхий эд болох цагаан будаа, Жэжү гахайн мах, далайн байцаа ашиглан үйлдвэрлэж байгаа кимбаб, онигири зэрэг бүтээгдэхүүнүүдийг онцолж амталлаа.

“Дижитал концепт” ХХК  БНСУ-с өндөр чанартай түүхий эд экспортлон K-Food амтыг илүү тодотгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Энэ талаар “GS Retail” Группийн Гүйцэтгэх Захирал Хо Со Хун, “Өнөөдөр Монгол, болон БНСУ-ын хамтарсан хоолны үйлдвэр нээлтээ хийж байгаад баяртай байна. Монголчуудад зориулан Солонгос хэв маягын амт, чанартай, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн бол, Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Г.Энхбилэг “GS25 сүлжээ дэлгүүр хүнснийхээ үйлдвэрийг нээж, Монголын хэрэглэгчдийгээ илүү шинэлэг, дотооддоо үйлдвэрлэсэн хоол хүнсээр хангаж, хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь маш том онцлог. Өнөөдөр энэ хүнсний үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнийг Монгол хэрэглэгчид болон БНСУ-ын Сайд, болон холбогдох албаныхан амталлаа. Шинэлэг, шинэ хоол хүнсээр хангах, амт чанарыг хэрэглэгчдэдээ хүргэхэд өндөр үнэлгээ авч байна” гэж ярилаа.

Жэжү арлын гахайн мах нь БНСУ-д хамгийн амттай гэдгээрээ алдартай. GS25 сүлжээ дэлгүүрийн хүнсний үйлдвэрт түүхий эд нийлүүлж байгаа Жэжүгийн гахайн аж ахуй эрхлэгчдийн Холбооны төлөөлөгч Gweon Jin-Ko “Бид Дубай, Сингапур, Хонконг, Монголд түүхий эдээ нийлүүлж байна. Цаашид GS25-ын хэрэглэгчид манай түүхий эдээр хийсэн хоол хүнсэнд сэтгэл хангалуун байвал бид илүү олон өөр бүтээгдэхүүн нийлүүлж, шинэлэг, эрүүл, амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулахдаа баяртай байх болно” хэмээсэн юм.

Арга хэмжээний төгсгөлд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд болон холбогдох албаныхан Дижитал Концент компанийн эрүүл амттай хоолны үйлдвэрлэлийг сайшааж улмаар монголын залуучуудын KFood соёлыг түгээж буй үйлсэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.“Дижитал концепт” ХХК нь Монголын хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр ая тухтай GS25 сүлжээ дэлгүүрийг нээгээд таван жил болж байна. Өнөөдөр БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Сон Ми Рён болон албаны хүмүүс GS25 ая тухтай сүлжээ дэлгүүрт зочиллоо. Тус арга хэмжээнд БНСУ-ын “GS Retail” Группийн Гүйцэтгэх захирал Хо Со Хун,  “Дижитал концепт” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантиг, “Дижитал концепт” ХХК-ийн ТУЗ-ийн Дарга  “Шунхлай” Группийн Бизнес Хөгжил хариуцсан Захирал Б.Гомбо-Эрдэнэ, Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Г.Энхбилэг нар K-food шинэ хоолны танилцуулгад оролцож, нөхөрсөг яриа өрнүүлсэн өдөрлөг боллоо. Мөн БНСУ-ын түүхий эд болох цагаан будаа, Жэжү гахайн мах, далайн байцаа ашиглан үйлдвэрлэж байгаа кимбаб, онигири зэрэг бүтээгдэхүүнүүдийг онцолж амталлаа.

“Дижитал концепт” ХХК  БНСУ-с өндөр чанартай түүхий эд экспортлон K-Food амтыг илүү тодотгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Энэ талаар “GS Retail” Группийн Гүйцэтгэх Захирал Хо Со Хун, “Өнөөдөр Монгол, болон БНСУ-ын хамтарсан хоолны үйлдвэр нээлтээ хийж байгаад баяртай байна. Монголчуудад зориулан Солонгос хэв маягын амт, чанартай, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн бол, Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Г.Энхбилэг “GS25 сүлжээ дэлгүүр хүнснийхээ үйлдвэрийг нээж, Монголын хэрэглэгчдийгээ илүү шинэлэг, дотооддоо үйлдвэрлэсэн хоол хүнсээр хангаж, хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь маш том онцлог. Өнөөдөр энэ хүнсний үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнийг Монгол хэрэглэгчид болон БНСУ-ын Сайд, болон холбогдох албаныхан амталлаа. Шинэлэг, шинэ хоол хүнсээр хангах, амт чанарыг хэрэглэгчдэдээ хүргэхэд өндөр үнэлгээ авч байна” гэж ярилаа.

Жэжү арлын гахайн мах нь БНСУ-д хамгийн амттай гэдгээрээ алдартай. GS25 сүлжээ дэлгүүрийн хүнсний үйлдвэрт түүхий эд нийлүүлж байгаа Жэжүгийн гахайн аж ахуй эрхлэгчдийн Холбооны төлөөлөгч Gweon Jin-Ko “Бид Дубай, Сингапур, Хонконг, Монголд түүхий эдээ нийлүүлж байна. Цаашид GS25-ын хэрэглэгчид манай түүхий эдээр хийсэн хоол хүнсэнд сэтгэл хангалуун байвал бид илүү олон өөр бүтээгдэхүүн нийлүүлж, шинэлэг, эрүүл, амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулахдаа баяртай байх болно” хэмээсэн юм.

Арга хэмжээний төгсгөлд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд болон холбогдох албаныхан Дижитал Концент компанийн эрүүл амттай хоолны үйлдвэрлэлийг сайшааж улмаар монголын залуучуудын KFood соёлыг түгээж буй үйлсэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 1 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07