Япон улс иргэдээ тамхинаас хэрхэн салгаж байна вэ

О.Шүрэнцэцэг
2023/09/20

Тамхитай тэмцэх хорио цээрийн үр дүнгүй аргуудаас өөр төрлийн аргыг Япончууд сонгожээ. Тус улсын хор хөнөөлийг бууруулах концепци хүмүүсийг хандлагыг ашиглаж богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрсэн төдийгүй сүүлийн таван жилийн хугацаанд тамхичдын тоо бараг гуравны нэгээр буурсан үзүүлэлттэй байна.

Шууд хориглохын оронд баг багаар татгалзах нь үр дүнтэй байна

Япон улс нь олон арван жилийн турш дэлхийн хамгийн их тамхи татдаг 5 орны тоонд багтсаар ирсэн. Массаараа тамхи татах нь улс үндэстний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эдийн засагт мэдэгдэхүйц хохирол учруулдаг. Тамхитай хийх тэмцэл өнгөрсөн зууны сүүлчээс эхэлсэн бөгөөд үр дүнд төдийлөн хүрэхгүй л байлаа.  Харин шинэ арга барилаар нөхцөл байдлыг эргүүлэх боломжтой болсон юм.

2010-аад оны эхээр эрх баригчид Хор хөнөөлийг бууруулах концепцид заасан тамхины хяналтын шинэ арга барилыг баталжээ. Тэдний уламжлалт аргааас гол ялгаа нь шууд хориглахгүй байх явдал юм. Уг шинэ агуулгад тамхины хамаарлыг бууруулах өөр аргуудыг санал болгосон байна. Тамхинаас гэнэт татгалзахын оронд тамхины хэрэглээг багасгах илүү зөөлөн байдалруу шилжихийг санал болгодог ба энэ нь орчин үеийн, эрүүл мэндэд хор хөнөөл багатай өөр бүтээгдэхүүнүүдийн тухай юм. Эрх баригчдын энэ бодлого гайхалтай үр дүнд хүрч, сүүлийн таван жилд тамхичдын тоо 30 хувиар буурчээ. Үүнийг  дагаад тамхинаас үүдэлтэй өвчлөлийн тоо эрс багассан тул эрүүл мэндийн байгууллагын ачааллыг мөн бууруулж чадсан байна.

Шинжлэх ухааны судалгаагаар Японд тамхичдын тоог бууруулах гол хүчин зүйл нь тамхины өөр төрлийн бүтээгдэхүүн тархсантай ихээхэн холбоотой. Америкийн Хавдрын Нийгэмлэгийн мэдээлснээр 2000 онд Японд эрэгтэйчүүдийн 47.4%, нийт насанд хүрэгчдийн 33% нь тамхи татдаг байв. Гэвч 2015 оноос эхлэн тамхины борлуулалт огцом буурч эхэлсэн төдийгүй дараа дараагийн жилүүдэд өмнөх жилүүдийнхээс тав дахин буурчээ. Энэ нь хүн амын дундах зүрх судасны өвчин, хорт хавдрын статистик мэдээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн байдаг. Тамхи халаах төхөөрөмж тус улсад тархаж, янжуураас цахилгаан тамхи руу шилжүүлсний дараа тамхины хэрэглээтэй холбоотой эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо буурсан үзүүлэлт гарчээ.

Эрдэмтэд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтээс харахад утаагүй тамхины хувилбаруудыг гаргаж эхэлсэн нь тамхины борлуулалт, тамхичдын тоо буурсан нь хоорондоо уялдаа холбоотой болохыг харуулж байна. Ийнхүү Японд халаадаг тамхины системийн зах зээлд эзлэх хувь 2015 оны эхээр 0.01% байсан бол 2019 оны эцэс гэхэд 25% болж өссөн байна. 2019 оны Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн үзлэгийн мэдээллээс үзэхэд (цар тахлын үед ямар ч судалгаа явуулаагүй) тамхины өөр систем буюу халаадаг тамхи хэрэглэгчдийн 76 хувь нь янжуур тамхинаас бүрэн татгалзсан байна. Тамхины хяналтын талаар Японы туршлага онцгой гэж хүлээн зөвшөөрөгдөж байна.


6
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20