​Өвдөлтөө нууж явсаар хүндрүүлж эцэстээ эмнэлэгт хандахад аль хэдийн оройтсон байдаг

Н.Мижидмаа
2023/11/02

АУ-ны доктор, Хавдар судлалын зөвлөх зэргийн эмч Г.Навчаа 

Хиймэл оюун ухаанд суурилсан NURA төвд одоогоор 1600гаруй үйлчлүүлэгч хавдраас урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд хамрагдаад байна. NURA эрт илрүүлэг, багц шинжилгээний төвийн талаар АУ-ны доктор, Хавдар судлалын зөвлөх зэргийн эмч Г.Навчаатай ярилцлаа.

Монгол Улс хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна гэсэн олон статистик харсан. Гол учир шалтгаан нь юу юм бол. Юунаас болоод хавдрын тоо нэмэгдээд байгаа талаар хавдрын судлаач эмчийн хувьд мэдээлэл өгөхгүй юу?

Хорт хавдар зөвхөн Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал биш, бараг бүх улсад өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон дэлхий дахины тулгамдсан асуудал. Дани, Ирланд, Бельги, Австрали (100 000 хүн амд 300-аас дээш тохиолдолтой) зэрэг орнуудад Монгол Улсаас(100 000 хүн амд 229 тохиолдолтой) өндөр өвчлөлтэй байдагч, нас баралтын хувь нь бага байдаг гэж ойлгож болно. Манай улс хорт хавдрын нас баралтаар (100 000 хүн амд 175.9) дэлхийд тэргүүлж байна гэдгийг хэлэхэд үнэхээр харамсалтай байна. Дэлхийн хавдрын судалгааны байгууллагын судалгаагаар дэлхийн бүх орнуудад хавдрын өвчлөл 2030 он гэхэд 20-30 хувиар, 2040 он гэхэд 55 орчим хувиар ихсэх зураглал гарсан. Зарим улс орнууд ард иргэддээ “Хорт хавдартай зэрэгцэж амьдрах” уриалга гарганажиллаж байна. Гайхаж дургүйцмээр ч юм шиг сонсогдох уг уриалгын агуулсан санаа нь амьдралын хэв маягаа зөв авч явснаар хорт хавдраас аль болох урьдчилан сэргийлж,хавдрын урьдал өвчнүүдийг даамжруулалгүй эмчилж, хянуулах, цаашлаад хорт хавдар үүсэх тохиолдолд эрт илрүүлж, эрт үе шатанд нь төгс эмчлүүлж эдгэрээд, эргэн хэвийн амьдралдаа буцаж орж, дасан зохицож амьдрахыг хэлж байгаа хэрэг.

Манай улсын хувьд хорт хавдрын тохиолдлын 70-75 хувь нь хожуу буюу 3, 4-р үе шатандаа илэрч байгаа учраас бүрэн эдгэрэх боломж эрс буурч, нас баралт өндөр байна. Онош оройтоход хувь хүний хариуцлагагүй,  хэнэггүй байдал том нөлөө үзүүлж байна. Эрүүл хооллолтын талаарх ойлголт дутмаг, буруу хооллоод, архи ууж, тамхи татлаа гээд  яах ч үгүй зүгээр хэвийн амьдарч байгаа хүмүүс дэргэд зөндөөбайна гээд л яваад байдаг. Бага зэрэг өвдсөнөө тоохгүй, эмнэлэгт ханддаггүй, тэгж явсаар өвчин нь хүндэрч, ажиллаж амьдрахад хэцүү болох үедээ, өвдөөд тэсэж чадахгүй болохоороо эмнэлэгт ханддаг, тэр үед аль хэдийнээ оройтсон байх тохиолдол олон. Зарим хүмүүс зовуурь хэлж гэр бүлээ зовоогоод яах вэ гэж боддог ч хүндэрсэн үедхайртай гэр бүл нь байгаа бүхнээ зориулаад ч, гэр орон байгаа бүхнээ зарж үрээд ч, элэг бөөр эрхтнээ өгөөд ч аварч үлдэж чадахгүй бол ямар харамсалтай байх вэ.

Эрт илрүүлэг гэдэг зүйл саяхнаас идэвхтэй яригддаг болжээ. Гаднын орнуудад энэ тал дээр ямар бодлого хэрэгжүүлж ажилладаг юм бол. Магадгүй одоо ч өөрийгөө оношлуулахыгаа хойш нь тавиад яваа нэгэн байж мэдэх юм. Тэдгээр хүмүүст эрт оношилгооны ач холбогдлыг дахин нэг сануулж өгөөч.

NURA эрт илрүүлэг, багц шинжилгээний төв, гол зорилго нь хорт хавдрын өвчлөлийг эрт үе шатанд нь буюу тухайн хүнд шинж тэмдэг илрээгүй үед нь илрүүлснээр , бүрэн эмчлүүлэх, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэн, монгол хүний дундаж наслалтыг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байна.

 Хорт хавдар үүсэхэд удамшил, генийн хүчин зүйлс, амьдралын буруу хэв маяг, хорт бодис гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөснөөр, амьдралын хэв маягаа зөв болгосноор хорт хавдраас 60% сэргийлэх боломжтой гэсэн судалгаа байдаг. Энэ оны эхээр Ирландын судлаачдын нийтлүүлсэн судалгааны өгүүлэлд, биеийн жингийн илүүдэл хөхний, бүдүүн шулуун гэдэсний, улаан хоолойн, бөөрний, цөсний хүүдийн, умайн, нойр булчирхайн болон элэгний хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл болж байна гэж дурдагдсан байсан. Жишээ нь, ухайн нэг эмэгтэй илүүдэл жинтэй бол хэвийн жинтэй эмэгтэйчүүдийг бодвол хөхний хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгддэг төдийгүй нэгэнт өвдсөн тохиолдолд эдгэрэлтийн хувийг бууруулдаг байна. 

Дээр хэлсэнчлэн Монгол Улсад хорт хавдрын 70 гаруй хувьнь хожуу үе шатандаа оношлогдож байгаа бол, Япон улсад 70-80 хувийг эрт үе шатанд нь илрүүлж байна. Тийм ч учраас бүрэн эдгэрэлтийн хувь  их, нас баралт манай улсаас бага байгаа хэрэг. 

Ганцхан эрт илрүүлэг өвчлөл, нас баралт бууруулж байгаа хэрэг биш, япончуудын эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийдэг, нас өндөр болсон ч аль болох хөдөлмөрлөхийг хичээдэг, эрүүл мэндийн боловсрол нийтээрээ сайн байгаа нь мөн нөлөөлж байна. 

Бас нэг чухал үзүүлэлт бол анхан шатны эмнэлэг, мэргэшсэн жижиг клиникүүд нь шинжилгээ оношилгооны маш хүртээмжтэй системтэй, томоохон эмнэлгүүд нь зөвхөн нарийвчилсан эмчилгээ шаардлагатай хүмүүстээ хүрч үйлчилж байдаг.

Ер нь нарийн мэргэжлийн эмч бэлтгэхэд 10-15 жилийг зарцуулдаг, эдгээр эмч нарын өндөр түвшний мэргэжлийн эмнэлэгт хийх ажилбар, мэс засал, үүнд хэрэглэхбүтээгдэхүүн, эм, аппарат өндөр өртөгтэй, цаг зарцуулалтын хувьд ч өндөр үнэлэмжтэй байдаг. Иймд жишээ нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) гэхэд хавдрын нарийн оноштавигдсан тодорхой тооны хүмүүсээ үзэж цаашдын эмчилгээг эхлүүлэх, үүнтэй холбоотой судалгаа хийхэд ихэнх цагаа зарвал үр дүнтэй байтал харьцангуй эрүүл буюу яг тэр оношилгоо эмчилгээ шаардлагагүй хүмүүсийг оношлохоор маш их цаг зарцуулж ачааллаа дийлэхгүй байдалд хүрдэг.  Хавдрын эмч нар өдөрт олон арван хүн үзэж, хавдрын мэс засал, хими, туяа эмчилгээ зэрэг нарийн эмчилгээ хийж, хажуугаар нь өвчтөний ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгч, өвчтөний цаашдын хяналтыг үргэлжлүүлэн хийж байгаа нь үнэхээр хэтийдсэн ачаалал гэж хардаг. 

Яг үүнтэй холбоотойгоор манай NURA төв байгуулагдсан.Бид NURA төвд дээрх хавдрын онош тавигдаагүй хэр нь нарийн мэргэжлийн төвд очиж оношлуулах хүсэлтэй, харьцангуй эрүүл бүлгийн хүмүүсийн олонх эрхтэнсистемийг ерөнхий скандаж, эрт илрүүлэх шинжилгээнд хамруулаад тэндээсээ цаашид илүү нарийвчилсан эдийн шинжилгээ ч юм уу шаардлагатай хүмүүсийг ялгаад өндөр түвшний оношилгоо хийх эмнэлэг рүү явуулж байгаа хэрэг. Жишээлж хэлбэл ХСҮТ рүү явж оношлогдох байсан 100 хүнийг нь эрт илрүүлэг оношилгоонд хамруулаад зөвхөн сэжиг бүхий 5 хүнийг ялгаж өгч байгаа хэрэг. ХСҮТ-ийн нарийн мэргэжилтнүүд үнэт цагаа яг хэрэгтэй байгаа хүнд хэрэгцээт нарийн эмчилгээнд нь зориулах боломж нэмэгдэнэ.  Ингэснээр манай улсын эрүүл мэндийн системийг илүү зөв шугамд нь оруулах боломж бүрдэнэ гэж харж байгаа ба үүнд NURA Монгол эрт илрүүлгийн төв жинтэй хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Бага зэргийн өвдөлтийг өвчин намдаагчаар шийдэж, олон жил явдаг соёл манайд гүнзгий нэвтэрсэн. Дээрээс нь хелико бактертай гэж бараг бүх хүний шинжилгээнд гардаг ч, эмчлэхгүй яваад л байдаг.  Эмчлэхгүй намдааж явах нь ер нь зөв үү?

Энэ асуудал дээр хэд хэдэн хүчин зүйл байгаа юм. Нэгдүгээрт хувь хүнээс шалтгаалж, хэнэггүй байдлаасаа болоод, эсвэл ар гэрийнхэндээ төвөг удахгүй гээд өвчнөөнуудаг буруу хандлага байна. Бага дээр нь эмчлүүлэхгүй өнгөрөөснөөс болоод эцэст нь бүр хүндрээд ирэхэд гэр бүлдээ бүр ч их төвөг болдог. Сэтгэл санааны хувьд, зардлын хувьд ч нөхцөл байдал нь бүр хүндэрсэн байдаг. Тиймээс нийтээрээ энэ буруу ойлголтыг халж “Хувь хүн өөрийнхөө өмнө болон гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлагатай байж, эрт илрүүлж, эмчлүүлж, эдгэрдэг” соёлтой болмоор байна. Хамгийн энгийнээр хэлэхэд та эрт үед нь 100 мянган төгрөгөөр эмчлэх боломжтой байсан өвчнөө, нууж, эсвэл тоохгүй явж хүндрүүлэх юм бол 100 сая төгрөгөөр ч эмчилж чадахгүй болох аюул бий шүү.  

Монгол Улс 100 000 хүнд оногдох ходоодны хорт хавдрын тохиолдлын тоогоороо дэлхийд 2-т явж байна. Үүнд эрүүл гэж үзэж буй хүн амын ихэнхэд ходоодны хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл болдог, хавдрын урьдал өвчин ходоодны шархлаа өвчин үүсгэгч хелико бактерын халдварын хувь өндөр байгаа нь том нөлөө болж байна.

Одоогоор 1600 гаруй хүн NURA Монгол төвийн эрт илрүүлгийн багц шинжилгээнд хамрагдаад байна. Эдгээр шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувьд нь ходоодны хелико бактер илэрч байна. Ийм өндөр хувиар илэрч байгаа нь үнэхээр санаа зовох асуудал мөн. Шинжлэх ухааны ололтоор тогтоогдсон эмийн хослолыг нарийн мэргэжлийн эмчийн хяналтан доор 10-14 хоног уугаад 90-100% эдгэдэг болчихсон боломж байхад хелико бактеритай эсэхээ ч мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй, нууж эсвэл эмчлүүлэхгүй хойшлуулж явсаар ходоодны шархлаа, улмаар ходоодны хорт хавдраар өвдөх сонголтыг хийнэ гэдэг үнэхээр харамсалтай. 

Хелико бактериа илрүүлэхийн тулд ходоодны дуран хийлгэх хүндхэн даваа олон хүний зүрхийг авдаг байх аа.

Хелико бактерийг 3 аргаар илрүүлдэг. Хүний өтгөнд эсрэг биет илрүүлэх шинжилгээгээр, амьсгалын тестээр,  сая асуусан шиг ходоодыг дурандах үед ходоодны салстаас эдийн шинжилгээ авах арга. Тухайн хүн хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн ч үр дүн өгөхгүй тохиолдолд антибиотект тэсвэржилт буй эсэхийг тодорхойлох зорилгоор үед дурангаар шинжилгээ авхуулах шаардлага гарах тохиолдол бий. Харин халдвартай эсэхээ мэдэх зорилготой бол сүүлийн үеийн өндөр үр дүнтэй амьсгалын тестийн аргыг санал болгох ба энэ арга зовуурьгүй бол ба 99 хувийннарийвчлалтай хариу нь гардаг. NURA Монгол төвд энэ аргыг хэрэглэж байна. Нэг удаагийн хэрэглээний китийг амандаа зуугаад үлээж өгнө. Хамгийн чухал нь эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан, нэмээд аюулгүй, өвдөлтгүй, тестээр шинжилгээ өгч, дор нь хариугаа авах давуу талтай.

Ходоодны хавдрын шалтгаан болоод байгаа хелико бактер манай улсад хүн бүхэнд шахам яагаад илрээд байгаад эмзэглэж явдаг нэг хүчин зүйлийг онцгойлон анхааруулмаар байна. 

Манай эцэг, эхчүүд, ялангуяа эмээ нар бага насны хүүхдийгхооллохдоо амнаасаа өгдөг, халуун хоолыг нь хөргөх гэж үлээдэг, тэнд шүлс үсэрч л байгаа шууд харагдахгүй ч, тэр бүү хэл хоолыг нь зажилж өгдөг, гэр бүл дундаа хоол идэхдээ тусдаа халбага, савх хэрэглэхгүй, өөрийн идсэнээрээ нийтийн тавгаас авдаг зэрэг эдгээр энгийн юм шиг зуршлууд хелико бактер гэр бүлийн өвчин болоход нөлөөлж байна. Гэр бүл дотор нэг нь л хелико бактерийн халдвартай бол бол бие биеэсээ халдчихна гэсэн үг. Гэтэл гэр бүлийнхэндээ өөрийнхөө өвчнөө өгч байгаагаа ер ухамсарладаггүй. Хэрвээ хелико бактертай эсэхээ мэдэхгүйбайгаа бол та оношлуулах хэрэгтэй, оношлогдсон бол эмчлүүлэх хэрэгтэй, ингэхэд ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх том боломж бүрдэнэ. Ер нь эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд иргэд маань анхаараасай. 

Мөн нийтийн хоолны газрууд, ресторанууд аяга, таваг, халбага зэрэг олон дахин хэрэглэдэг зүйлсээ зориулалтын халуун усаар,аяга таваг угаагч машинаар ариутган угаах нь энэ бактерийн тархалтыг багасгахад сайнаар нөлөөлнө. 

Хиймэл оюун ухаан гэж яригдах болжээ. Шинэ тутам хөгжиж байгаа энэ зүйл анагаах ухааны салбарт ямар шинэчлэлийг авчирч байгаа вэ?  Хамгийн энгийнээр биеэ үзүүлэхэд хэрхэн оношлохыг тайлбарлаж өгөөч.

AI буюу хиймэл оюун ухааныг Дэлхий нийтээрээ анагаах ухаанд нэвтрүүлээд тодорхой хугацаа өнгөрчихсөн байна. Цаашид улам хөгжин хэрэглээнд өргөн нэвтрэх нь гарцаагүй. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд, эрүүл мэндийн судалгааны болон өвчлөлийн нүсэр тоонүзүүлэлтүүдийг боловсруулахад, робот буюу зайнаас хийх мэс засалд нэвтрүүлж цаашлаад оношилгоонд өргөнхэрэглэж байна. Дэлхийтэй хөл нийлүүлж, шинжилгээ, оношилгоонд хиймэл оюун ухаан хэрэглэж байгаа орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байгаагийн хамгийн тод жишээ бол манай NURA эрт илрүүлгийн төв юм. NURA төвийн компьютер томограф, хөхний рентген аппарат, бүтэн биеийн бүтэц ясны сийрэгжилт оношлохдекса аппаратууд AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан. 

Япон Улсын Фүжифилм корпорацын ReiLI хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томографийн аппарат нь 2018 оноос одоог хүртэл тасралтгүй хөгжүүлэлт хийж, олон сая дүрслэл оношилгооны зурагт тулгуурласан суурь дата дээр анализ хийдэг. Энгийн компьютер томографийн боловсруулсан хэдэн арван зургийг эмч нэг бүрчлэн харж өөрчлөлтийг илрүүлдэг ба хүнээс шалтгаалсан алдаа гарах тохиолдол багагүй байдаг. Тэгвэл үүнийг хиймэл оюун ухаан өөрийн тасралтгүй нэмэгдэж, хөгжиж буй дата баазадтулгуурлан олон арван зургийг маш богино хугацаанд боловсруулан хэвийн зураглалтай харьцуулснаар, хэвийн бус байх магадлал өндөртэй өөрчлөлтүүдийг эмчид ялгаадтэмдэглээд өгч байгаа юм. Эмчийн ажлыг хөнгөвчилж, илүү нарийвчилсан мэдээлэл дээр ажиллаж, дүн шинжилгээ дээрээ цаг зарцуулах боломж олгож байгаа хэрэг. Үүгээрээ манай төвийн давуу тал буюу “AI + Эмч” хослолоор давхар хянаж оношилдог.

“Эрүүл мэнд бол бүх юм” гэсэн үг байдаг даа. Ажил, амьдрал, мөнгө санхүү гээд санаа зовох асуудал их л байгаа болохоор өөрийгөө хойш нь тавьж яваа хүмүүс зөндөө л байгаа байх. Хэрхэн эрүүл мэнддээ анхаарал тавих талаар анхан шатны зөвлөгөө өгөөч.

Хамгийн түрүүнд нэг ойлголтыг хэлмээр байна. Эрт илрүүлэг гэдэг нэг удаагийн үзлэг байдаггүй. Хорт хавдрын онош сонссон хүн, “Би уг нь шинжилгээ өгч байсан. Яагаад ийм юм болчхов оо” гэж халагладаг. Эмч “За та хэзээ ямар шинжилгээ өгсөн бэ” гэхээр, 4 жилийн өмнө бүтэн биеийн шинжилгээ өгөхөд, “Гайгүй байна, бага зэрэг улайлттай байна гэсэн. Тэрийгээ эмчлүүлээд эм ууж байсан” гэдэг. Өөрөөр хэлбэл тэр хүн эрсдэл байгааг мэдсэн, эмчилгээ хийлгэсэн, гэхдээ дахин хянаагүй, эмчилгээ нь үр дүнгээ өгсөн эсэхийг ч мэдээгүй, тэр үед уусан эмэндээ эрүүл мэндээ даатган, бүрэн найдсан хэрэг. Тэгэхээр жилдээ нэг удаа эрт илрүүлэгт тогтмол орохыг зөвлөөд байгаа нь таны эрүүл мэнд, өөрчлөлт, өвчлөл, эмчилгээний үр дүнг тодорхой тогтвортой хянаж үзэх зорилготой юм. Хүний биед хавдар гэнэтхэн үүсдэг өвчин биш. Жишээ нь: Зарим судалгаануудад ходоодны хорт хавдар шинж тэмдэг илрэхээс өмнө чимээгүйхэн нэлээд хэдэн жил болдог ба үүссэн хавдрын хэмжээ 2 дахин томроход хурдан ургалттай, даамжирсан тохиолдолд 100-300 өдөр болдог бол заримтохиолдолд анх үүссэнээс хойш1.6-9.5 жил болдог ч гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл ходоодны шархлаа ч юм ууанх урьдал өвчин үүсээд, зовуурь үүсээд улмаар эсүүдэдөөрчлөлт орж, эмгэг хавдрын эс болох хүртэл нэлээд хугацаа болдог гэдгийг хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр тэр нэлээд хугацаанд эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамрагдсанаар хавдрын эрт үе шатанд нь, аль болох хорт хавдарт шилжихээс өмнө дөнгөж эсийн дотор үүсч байх үеднь оношлоод бүрэн эдгэрэх магадлалыг 100% хүртэл нэмэгдүүлэх боломжтой. 

Та NURA төвийнхөө давуу талын талаар мэдээлэл өгөөч. Магадгүй олон хүн сонирхож байгаа байх.

 

NURA төвийн компьютер томографийн аппарат нь цацрагийн тунг 50 дахин бууруулсан буюу бусад аппаратуудтай харьцуулахад 97%-иар бага цацрагийн тунг ашиглан шинжилгээ хийдгээрээ давуу талтай. 

Өндөр рентген тун өгч хийгддэг компьютер томографын шинжилгээнд хүмүүс эмчийн заалтгүйгээр, бусад сөрөг нөлөө багатай эхо зэрэг шинжилгээгээр тодруулахад болчих асуудал дээр хүртэл хэтрүүлэн орж байгаад  эмч хүний хувьд сэтгэл эмзэглэдэг. Бүр бага насны хүүхдэдээ хийлгээд байгаа хүмүүс байх юм. Хүний жилд авах ёстой дундаж цацраг, рентген туяаны хэмжээ гэж тогтоогдсон тун байдаг, тархины компьютер нэг удаа хийлгэхэд ердийн байгалиас авч байдаг тунгийн 8 сарын тунг авдаг, цээжний компьютернэг удаа хийлгэхэд ердийн байгалиас авч байдаг тунгийн 2 жилийн тунг авдаг гэх мэт. Мэдээж шаардлагатай оношилгоо, эмчилгээний үр дүнг хянах эмчийн заалтаар хийлгэнэ гэдэг өөр асуудал, дурдсан тунг биедээ авах нь сөрөг ч гарах үр дүн нь өвчнөөс илүү болохоор л хэрэглэж байгаа юм зайлшгүй шалтгаанаар. Зайлшгүй биш үед, за нэг толгой өвдөөд байна, компьютер хийлгээд шалгуулчихдаг юм уу гэдгээ л больчих хэрэгтэй. Рентген туяа өөрөө хорт хавдар үүсгэгч хүчин зүйл гэдгийн бодолцох хэрэгтэй. Ийм ч учраас харьцангуй эрүүл хүн өвчний улмаас эмнэлгийн заалт гараагүй үедээ бүтэн биеийн үзлэг хийлгэхдээ эрс багасгасан рентген тунтай компьютер томограффаар шинжлүүлэх боломж байгаа нь манай төвийн давуу тал.

AI технологид суурилснаараа хүний хамааралт алдаа эрсдэл гаргах магадлалыг бууруулж, “Хиймэл оюун ухаанаар боловсруулалт хийх олон зуун, сая зураглал бүхий том датабааз”-ын өгөгдөлтэй харьцуулан онош гаргадаг ба энэ дүгнэлтийн мэргэжлийн эмч давхар шалган баталгаажуулдаг. Мэдээж 32 төрлийн үзүүлэлтийг шинжилгээнд ороод дуусахад мэргэшсэн эмчээр тайлбарлуулан, шинжилгээний дүгнэлтээ цаасан болон дижитал хэлбэрээр авна гэдэг өнөөгийн завгүй нийгэмд цаг хугацаа хэмнэсэн давуу тал. Энэ богино хугацаанд цаашид нарийвчилсан шинжилгээ хийх үнэхээр шаардлагатай эсэхээ мэдээд авна гэдэг маш чухал. 

Бид ажиллаж эхэлснээс хойш өөрөө ч мэдээгүй явсан хэд хэдэн хүнд хавдар илрүүлж, дараагийн шатлалын эмнэлэгт нарийн оношилгоо, шинжилгээнд зөв цаг үед нь очуулж чадсан, энэ л бидний Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд оруулах хувь нэмэр юм. Олон хүн эрүүл гэдэг онош аваад гарсан. Тийм гоё оноштой гарч байгаа хүн бүрийг хараад баярладаг даа. 

 NURA төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНДдарна уу.

 Лавлах утас: 7588-7588

И-Мэйл: [email protected]

Вэбсайт: www.nura.mn

 Facebook: NURA Mongolia

 

 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.225.166
2024/02/16
0
0
Сайн байна уу? Шинжилгээний дараа эмчилгээ хийдэг үү
Хариулах
Шинэ мэдээ
Иргэн: Ард иргэдийнхээ амьдралыг хар л даа, өрөвдмөөр байгаа биз дээ. Энэ амьдралтайгаа үлдэх эсэхийг энэ сонгуулиар л шийднэ 47 минутын өмнө
Иргэд: Сонгууль угтаж 100 мянгаар тэтгэвэр нэмсэн, энүүгээр одоо юу авч хүрэх үү 1 цагийн өмнө
М.Баасандэлгэр: МАН-ын нэр дэвшигчдээс гурван асуулт асуух гэтэл том биетэй хамгаалагч нь биед халдаж, “гэрээтэй юм уу” гэж асуусан 1 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цагийн өмнө
3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж засварлана 1 цагийн өмнө
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай 1 цагийн өмнө
ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа 12 цагийн өмнө
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно 13 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ 13 цагийн өмнө
Хэн үндэстэн дамнасан корпорац байгуулах вэ? 14 цагийн өмнө
Нэр дэвшигч Д.Балдан иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав 17 цагийн өмнө
“Үндэсний эвсэл”-ээс Баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 17 цагийн өмнө
Нандиагийн Динза 19 цагийн өмнө
Өндөрхааны оройгоос 19 цагийн өмнө
Цэндийн Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан 20 цагийн өмнө
Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 20 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 21 цагийн өмнө
Архангай, Өвөрхангай, Баянхонгорын нэгдүгээр тойрогт нэр дэвшигчид Жаргалант сумын иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө