Амлалтаа биелүүлдэггүй парламент!


УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг 13.14 дүгээр зүйлд зааж өгсөн байдаг.

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах 

  • Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүйгээр бусад хуулиар шийдвэрлэх ёстой гэсэн шүүмжлэлийг иргэд хэлдэг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн зохицуулалтын дагуу Иргэний хэргийн шүүхээр болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх цаана хэвлэлийн болон хүний эрх чөлөөг хамгаалахад чиглэгдэхийг олон улсын байгууллагууд сануулсаар байна.

"Глоб Интернэшнл" төвийн судалгаагаар гүтгэх, доромжлохтой холбоотойгоор цагдаа, хууль хүчин, шүүхэд хандаж буй нийт хүмүүсийн 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан аж. Эндээс харахад гүтгэн доромжилсон гэх заалт улстөрийн албан тушаалтнуудын буруу үйлдлийг хайцаалах хэрэгсэл болж байна.

Уг нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар  худал мэдээлэл тараах ойлголт болон гүтгэх, доромжлох зүйл заалтыг хүчингүй болгож байв. Харамсалтай нь, МАН засгийн эрх авсны дараа Эрүүгийн хулуьд өөрчлөлт оруулахдаа "худал мэдээлэл тараах" заалт оруулж, олон нийтийн мэдэх болон Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо хамгаалах эрх чөлөөнд халдаж эхэлсэн.

Анх өргөн мэдүүлсэн төслийн “Гүтгэх” гэснийг “Худал мэдээлэл тараах” гэж өөрчлөн, “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг” нийтийн сүлжээгээр тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах гэж ялгамжтай авч үзсэн байсныг нэгтгэн уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” хэмээн тодорхойлж, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн тодорхойлоогүй, “халдсан” гэсэн хэт ерөнхий нэр томьёог хэрэглэсэн явдал нь хууль бүтээх ажиллагааны алдаа болж, хууль хэрэглээ, шүүхийн практикт сөрөг үр дагавар үүсгэж буй гол шалтгаан болсон гэж судлаачид үздэг.

Тухайн хуулийн төсөл нь батлагдахаас өмнө буюу хэлэлцүүлгийн шатанд төслийн 13.14 дүгээр зүйлийн доор  “Энэ хэргийн  улмаас төрийн байгууллага, улс төрийн албан туүаалтан гомдол гаргах эрхгүй” гэсэн тайлбар байсан.

Урьд нь энэ хэрэгт улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргах эрхгүй гэх тайлбар дагалдаж байсан  2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдсан УИХ-ын чуулганаар тус заалтыг  хүчингүй болгосноор улстөрчид энэхүү заалтаар иргэнийхээ үг хэлэх болон хэвлэлийн хэвлэн нийтлэх эрхэнд дураараа халдаж байна. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн намар Ерөнхийлөгчийг шоглосон гэж хэвлэлийг ч, иргэнийг цагдаа шүүхээс айлгасан жишээ бий.

Монгол Улсын хэвлэлийн хагас эрх чөлөөг бүтэн болгох нэг чухал нөхцөл шаардлага нь хэвлэлийн эрх чөлөөнд хамаарах шаардлагагүй, үндэслэлгүй эрх зүйн олон хязгаарлалтаас ангижрах явдал гэдгийг онцолсон байдаг.  Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр “хагас эрх чөлөөтэй” буюу дэлхийн 180 орноос 92 дугаарт эрэмбэлэгддэг.

Хагас эрх чөлөөг бүтэн болгох нэг чухал нөхцөл шаардлага нь хэвлэлийн эрх чөлөөнд хамаарах шаардлагагүй, үндэслэлгүй эрх зүйн олон хязгаарлалтаас ангижрах явдал гэдгийг онцолсон юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийн зөвлөмж”-д “Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” хэмээн заасан.

Үүнийг баталгаажуулж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2021.03.16-ны өдрийн 46/105 тоот тогтоол гарсан байдаг. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байдаг.

Монгол Улс НҮБ-аас гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын өмнө үүрэг даалгавар, амлалт авсан хэдий боловч амлалтаа биелүүлдэггүй, биелүүлэхийн төлөө зорьдоггүй хэвээр  байгаа нь ичгэвтэр. Тэр ч бүү хэл гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хуулиас халсан гэх дүр эсгэж, худал мэдээлэл тараах гэсэн өргөн цар хүрээтэй хуульчилсан нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дордуулсан үзэгдэл болсон юм. Амлалтаа санадаггүй, санасан ч хэрэгжүүлдэггүй парламент эх орноосоо хальж, олон улсад шившиг болох вий!

Эх сурвалж: NEWS.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт өнөөдөр 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 3 цагийн өмнө
Хаваржилт хүндэрсэн 100 суманд туулах чадвар сайтай автомашиныг олгож эхэллээ 8 цагийн өмнө
Ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам хүндрүүлэх нөхцөл үүсгэж байна 9 цагийн өмнө
“Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв 12 цагийн өмнө
Нийслэлийн хөрсний 88 хувь нь бохирдолтой байгаа бол Гэр хороолол орчмын хөрсний 93 хувь нь нян, хөгц, мөөгөнцөртэй... 12 цагийн өмнө
Б.Ариунбилэг: Хуримаа хийгээд хөл дээрээ гүйж байна гэж зүүдэлдэг байлаа 12 цагийн өмнө
“Хүү, охин хоёр минь дөрвөн хүүхдээ үлдээгээд бурхан болсон, ач, зээ нарынхаа төлөө эмээ нь амьдралд бууж өгөх эрхгүй” 12 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 11 хэм хүйтэн 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Гуравдугаар сард болох хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтаас хоёр заалтыг хасах боломж бүрдлээ Өчигдөр
Иргэд: Метрогоор сонгуулийн шоу хийхээ боль, барьчихаад шоуд Өчигдөр
Сэлбэ голын 165,020 тонн мөсийг тээвэрлэжээ Өчигдөр
САГСАН БӨМБӨГ: Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд ирэх сарын 3-7ны өдрүүдэд болно Өчигдөр
Австрали улс Монгол Улсад 250 мянган австрали доллар хандивлахаар болжээ Өчигдөр
"Малчны хотонд ажиллаж байгаа 318 резидент эмчийн зардалд 325 сая төгрөг зарцуулна" Өчигдөр
Т.Баярхүү: ОБЕГ-т 1.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 773 орчим сая төгрөгийн бараа хандивласан Өчигдөр
Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ Өчигдөр
Ерөнхийлөгчийн санаачилгаар "Ойн салбарын үндэсний II чуулган"-ыг зохион байгуулна Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
ЦУОШГ: Гуравдугаар сарын дунд үеэс хүйтний эрч огцом чангарна Өчигдөр