Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км урттай байна

М.Төгөлдөр
2023/12/28

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.

-Засгийн газрын тогтоолын дагуу олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэж, метро барих, түүнд хяналт тавих зөвлөх үйлчилгээтэй хамтатган олон улсын нээлттэй тендер зарлах юм.

Анх 1983 онд нийслэл Улаанбаатар хотод хөрсний нарийвчилсан шинжилгээг тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд хийж байсан. 2005 онд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихсэж буйтай холбоотойгоор их багтаамжийн нийтийн тээвэр буюу метроны төслийг хэрэгжүүлэх анхны суурь судалгааг хийсэн юм. 2009 онд хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа боловсруулах ажлын хүрээнд дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад метро орж байсан. 2010 онд хотын нийтийн тээврийн хөгжлийн төслийн судалгааг Азийн хөгжлийн банкнаас мөн хийсэн юм. 2011 онд “Сүүсонг инженеринг” гэх компани анхны метроны урьдчилсан ТЭЗҮ-ийн суурь судалгаануудыг хийсэн. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Тус ТЭЗҮ-д үндэслэж метроны зураг төсөв, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийх гүйцэтгэгчийн тендерийг ирэх оны нэгдүгээр сард багтаан зарлахаар төлөвлөж байна.

Анх метрон дээр гурван хувилбар гарсан.

  1. ЖАЙКА олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлнэ.
  2. Олон улсын нээлттэй тендер зарлаж, шалгаруулбал 1.3 тэрбум ам.доллароор хийх боломжтой.
  3. Өөрсдөө төслийн менежментээ хийж, зөвлөхүүд авч ажиллуулбал 1.5 ам.доллароор гүйцэтгэх боломжтой гэж гарсан.

Эдгээрээс хоёр дахь хувилбарыг сонгосон хэмээлээ.

2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Тэгвэл өдгөө энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна. Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо жил ирэх тусам буурч буй.

Мөн иргэдээс түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнтэй талаар асуухад хамгийн их дэмжлэг авсан нь гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэг шинээр барьж, хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх санал байсан. Үүний дараа томоохон зах, худалдааны төвүүдийг дэд төвүүдэд тархаан байршуулах, метро болон их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, ухаалаг гэрлэн дохионы зохицуулалт гэж санал өгсний дагуу нийслэлийн удирдлагууд судалгаан дээр үндэслэн ажиллаж байна. Иргэдийн 90 хувь нь багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа метрог дэмжиж байгаа судалгаа гарсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
2
haha
4
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.123
2023/12/31
0
0
Зун бороо ороод л метроны шугам нь үерт живнэ бас нэг шинэ зовлон нэмж гай л болох юм даа тэгээд доогуур нь нүхэлж байтал дээрх нь цөмрөөд нураад уначихвий дээ маш их асуудалтай Нямбаатар мэтийн худ попорсон ацнуудын барах ажил ч биш дээ
Хариулах
203.91.115.46
2023/12/29
0
0
Газар доор тог тасраад.......
Хариулах
222.228.133.143
2023/12/29
2
0
Сэтгэгдэл бичсэн хүмүүс дандаа сөрөгюм бичсэг байх юм яагаад өөдрөгөөр болно бүтнэ гэж харж болдоггүй юм болоо Амны билэгээс ашдын билэг гэж ардын үг бий дээ
Хариулах
203.91.115.46
2023/12/29
0
0
Одоо цахилгааны хязгаарлалт хийж байгаа улс метроныхоо тогыг дийлэх үү ха ха
Хариулах
103.145.235.51
2023/12/29
0
0
Одоо тэгээд метро гэдэг нь хэдэн жилийн дараа алтны нинжаа нарын ухсан нүх шиг хаягдана даа Мөнгө унагаах зорилгоор хийж байгаа ажил ч дээ дандаа дутуу зуурмаг хачин л юм болох ви дээ
Хариулах
202.9.46.128
2023/12/28
0
0
Khuvkhai mglchuud chadakh uu? Amjikh uu?
Хариулах
103.212.118.193
2023/12/28
0
1
ЗАМ ТУРШ БАЙРЛАХ БАЙР БАЙГУУЛАМЖИЙГ ЯАХ ЮМ БОЛ. ДООГУУР НЬ ТАВЬЛАА ГЭХЭД БАЙШНЫ СУУРЬ НЬ ГАНХАНА БИЗДЭЭ. 40, МЯНГАТЫН ХУУЧИН БАЙРУУД
Хариулах
139.5.217.60
2023/12/28
1
1
Голомтын Баясаагаар бариул. Чаднаа. Хамгийн сайн компанийг олж ирнэ.
Хариулах
202.131.235.242
2023/12/28
0
0
Метро-той орны газар доогуурх бүтэц нь газар дээрхээсээ илүү нарийн байдаг юм даа. Амжилт!
Хариулах
2405:5700:301:37b5:e41f:24f4:e5ef:99da
2023/12/28
0
0
Энэ балинчаа аваачээ. Худлаа ярьж, хулгаа хийж, ард түмнээ зөндөө дарамталлаа. Чаддаг хүнд нь ажлаа өгөмөөр юм!
Хариулах
103.145.235.51
2023/12/29
0
0
Үнэн шүү дээ
Хариулах
103.212.119.224
2023/12/28
0
0
Сэлбий голын далангаа бариачээ хотын төвөө дахиж баастай усандаа автуулаад байхуу
Хариулах
Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20