Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор монголын анхны шүдний сойз, “AiDent” брэндийн үүсгэн байгуулагч, нүүр амны их эмч, Анагаах ухааны доктор Э.Ануударь, зочин хөтлөгчөөр үндэсний үйлдвэрлэгч “Бурамхан” брэндийн үүсгэн байгуулагч, “Цайдам трейд” компанийн захирал А.Солонго уригдан тус сойзны үйлдвэртэй танилцлаа.

Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Э. Ануударь:Эх оронч үзэл санаагаар чин сэтгэлээсээ зөв зүйтэй зүйлийг хийж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа бүх хүн бол баялаг бүтээгч юм.

“AiDent” брэндийг үүсгэн байгуулагч, Э. Ануударь нь 2008 онд Бүгд Найрамдах Куба Улсад шүдний их эмч мэргэжлээр,  2013 онд Япон улсын Айчи Гакуйн их сургуульд суралцаж Эмгэг Судлалын докторын зэрэг хамгаалжээ. Анагаах ухааны доктор Э.Ануударь нь “Продент” шүдний эмнэлгийг 2014 онд үүсгэн байгуулж өдгөө гурван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэрээр 2024 оноос монголдоо анх удаа шүдний сойзны үйлдвэрлэлийг эхлүүлж монголын анхны шүдний сойзны брэнд “Aident”-ийг үүсгэн байгуулж эмнэлэг болон үйлдвэрлэлийн салбарт нийт 50 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

“AiDent” брэндийн шүдний сойз нь монгол хүний шүдний бүтцэд тохирсон, япон технологиор монголдоо үйлдвэрлэсэн эмчийн зөвлөдөг сойз юм. Тус сойзны үйлдвэрт сойзны үс суулгалтаас эхлээд, үсийг зөөлрүүлэх, өнгөлөх, савлах, шошголох зэрэг шат дамжлагууд явагддаг. Монголын анхны сойзны үйлдвэр нь өдөрт 30 мянга, сард 300 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Шүдний сойзыг 6 долоо хоног тутамд солихыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг ч манай улсад жилдээ 6 сая гаруй шүдний сойз импортоор орж ирдэг. Хүн амын тоотой харьцуулахад энэ нь бүх насны хүмүүс жилд хоёр ширхэг сойз хэрэглэдэг статитистик харагдаж байгаа юм. “АiDent” шүдний сойзны үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой байна.

Хүүхдийг ханиад хүрсэн үед антибиотик эмчилгээ хийсэн ч амны хөндийгөөр шууд халдвар дамжуулах боломжтой шүдний сойзыг солих шаардлагатайг эцэг эхчүүд тэр бүр анзаардаггүй. Тэгвэл бүх насны хүмүүс 6 долоо хоног тутамд шүдний сойзоо солих, тэр дундаа ханиад томуу хүрсэн үедээ амны хөндийн арчилгааг онцгой анхаарч эмчилгээний дараа сойзыг шинэчлэх шаардлагатайг доктор Э.Ануударь зөвлөж байна. Мөн “AiDent” брэндийн сойз нь монгол хүний амны хөндий, шүдний бүтцэд тохирсон нэн ялангуяа хүүхдэд заавал хэрэглэхэд тохиромжтой араа шүдэнд бүрэн хүрэлцдэг өнгөрийг сайтар арилгадаг, эмчийн зөвлөдөг сойз юм.


“AiDent” брэндийн шүдний сойз нь Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүр, супер маркет, шүдний эмнэлэг болон Моносын эмийн сангаар худалдаалагдаж байна. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77021818 утсаар авах боломжтой


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 13 минутын өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 1 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 1 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 3 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 4 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 4 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 5 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 6 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 7 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 8 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 23 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр