Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан

Б.Хонгорзул
2026/06/04

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР  АМНАТ-ИЙГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРГЭЖ, ГАЦСАН ТӨСЛҮҮД УРАГШЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАСАН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буйтай холбогдуулан өнөөдөр /2026.06.04/ мэдээлэл өглөө. Энэхүү хуулийг  1994 онд батлагдсан цагаас хойш 1997, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 20 жилийн турш том хэмжээний өөрчлөлт ороогүй болохыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд дурдлаа. Түүний хэлснээр салбарын яамнаас Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ явуулахад нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байжээ. Үүний зэрэгцээ 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмний мэдэлд байж, өгөөжийн дийлэнх нь иргэдэд ногдох  эрхзүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн том өөрчлөлт орсон учир  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тухайн үеийн Засгийн газарт даалгасан нь өнөөдөр  тус хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн үндэслэл бий болсныг тайлбарлав.


Олон жил яригдсан ч өнөөдөр бодитоор ажил хэрэг болж буй  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас олон нийт, эрдэмтэн, тухайн салбарын мэргэжилтэн нарын дунд хэлэлцүүлгүүдийг үе шаттай өрнүүлж санал авсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан одоо ч цахимаар санал авах хэлэлцүүлэг үргэлжилж байгаа аж.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдвал гацаанд орсон уул уурхайн 20 гаруй томоохон төсөл урагшилж, 60 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгох, хариуцлагатай уул уурхай бодитоор ажил хэрэг болох нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий зохицуулалтыг тусгасан болохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яриандаа онцлов. Тэрбээр “Бид бүхэн уул уурхайн нөхөн сэргээлт хаалт, хариуцлагыг өндөржүүлэх зохицуулалтыг тусгасан. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн техник, хөрөнгийн хүчээр биологийн болон техникийн нөхөн сэргээлтээ 100 хувь хийнэ. Төслийн гуравны хоёр нь явж байх шатанд хариуцлагын гэрээний төлбөрийг 100 хувь байршуулж, нөхөн сэргээлт хийсний үндсэн дээр төлбөрөө авах зохицуулалтыг тусгасан. Үндсэндээ Монгол Улсад тогтвортой, хариуцлагатай уул уурхай бий болох боломж нь бий болно” гэлээ. Үргэлжлүүлэн “Бид бүхэн АМНАТ-ийг 10 хувьд хүргэж олон улсын жишигт нийцүүлснээр уул уурхайн томоохон төслүүд урагшилна. 2010 оноос хойш нээн илрүүлсэн 20 гаруй төсөл өнөөдөр ам.долларын өсөлт,  инфляцийн дарамттай үед өртгөө нөхөөд ашигаа олох гэхээр АМНАТ-ийн өндөр төлбөр тодорхой хэмжээнд саад болж байна. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гэсэн хоёр том ордоос төвлөрүүлж буй  АМНАТ-ийн 1.6 их наядын орлогыг бид богино хугацаанд 2.2 их наядад хүргэх боломжтой. Улмаар уул уурхайн 20 гаруй төсөл хэрэгжсэнээр 60 мянган ажлын байр бий болж хөдөлмөрийн зах зээл тэлэх боломж бүрдэнэ. Монголчууд улсын дундаж цалингаас хоёр дахин өндөр цалинтай 60 мянган ажлын байр бий болох нөхцлийг бий болгох өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд оруулж байна гэж ойлгож болно” гэж онцлон хэллээ.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19