Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэлнэ

О.Шүрэнцэцэг
17 цагийн өмнө

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг болсон билээ.  

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлдэг.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авдаг болсон.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ. 

Албан татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. 

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Худалдах худалдан авах гэрээ”
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах худалдан авах гэрээ
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1.    “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2.    “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

3.    “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  1. “худалдах, худалдан авах гэрээ”
  2. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

  1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
  4. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  2. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  3. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

0
angry
2
care
0
haha
27
liked
1
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
80.121.61.152
2024/01/08
0
0
gadaad ulsad ajillaj amidardag hun mgl.d bair hudaldan avhad buzaan olgolt avch bolhuu ? orlogo notloh barimt yaj burduuleh ve ?
Хариулах
103.254.123.124
2024/01/07
0
0
Олон жилийн өмнө Эхнэрийн нэр дээр 8% аваад эхний 1 жил татварын хөнгөлөлт эдлээд декрит аваад дахиж аваагүй. Оны өмнө банкны орон сууцны зээлээр байр авсан бол өөр дээрээ хөнгөлөлт эдлэх боломжтой юу
Хариулах
103.254.123.124
2024/01/07
0
0
Өмнө нь байр аваад татварын хөнгөлөлт аваагүй, сая тэр байраа зараад өөр байр авсан бол авч болох уу
Хариулах
103.254.123.124
2024/01/07
0
0
Сургалтын төлбөрийнхийг жил бүр авч болох уу
Хариулах
66.181.178.231
2024/01/07
0
0
Охин маань бүр багаасаа манай ээжийн нэр дээр байгаа, гэхдээ бид аав нь оюутаны төлбөр төлдөг. Хамрагдахуу
Хариулах
43.242.243.104
2024/01/06
0
0
Bairaa tetgevert baidag eejiinhee ner deeer avsan butsaan olgolt avahu
Хариулах
2405:5700:310:30e9:6952:6483:3dfa:bd0
2024/01/06
0
0
Sain bnuu 2022 12sard bair awsan 2024ond butsaan olgoltoo awch bolhuu
Хариулах
59.153.113.249
2024/01/06
0
0
сургуулийн сурагч төлбөртэй сургуульд сурдаг бол яадаг юм бол?
Хариулах
66.181.191.84
2024/01/06
0
2
Anh udaagaa kompaniaas bair hudaldach awsi ghde tatwar tolj baigaagvi huwidaa niimgnin daatgal told og iim hvnd ologdoh boluu tatwar told hvmvvst ologdh mu
Хариулах
2405:5700:300:ed8:ad50:4f36:cca3:90bb
9 цагийн өмнө
1
0
Oron suuts hudaldan awsan dawtan awhad yamar bichig barimt burduuleh be
Хариулах
202.126.89.86
12 цагийн өмнө
1
2
hi all awsan bairni tulbur zaawal uuriin dansnaas garsan bh yostoi yu bas zeel ni ner deer ni garsan bhu meddeg ni heleed uguuch
Хариулах
2405:5700:310:bf9c:5d5c:cb6b:bc6c:6d39
12 цагийн өмнө
2
0
Малчин орон сууц худалдаж авсан бол буцаан олголт яаж авах вэ.бүрдүүлэх метрааль юу байхав
Хариулах
2405:5700:310:bf9c:5d5c:cb6b:bc6c:6d39
12 цагийн өмнө
1
0
байх вэ
Хариулах
202.126.89.75
14 цагийн өмнө
0
0
huvi lizing hamaarahuu? surgaltiin tulbur 4 jil tulsunii daraa butsaan avdaguu?
Хариулах
2405:5700:310:8f61:bce5:1bd5:4538:38a3
14 цагийн өмнө
0
1
мастерт буцаан олголт авдаг уу?
Хариулах
202.126.89.59
14 цагийн өмнө
0
0
surgaltiin tolbor nohon abch boloh uu
Хариулах
1.218.248.198
16 цагийн өмнө
0
0
Huwiaraa hiigeg hun bna uu bi oron suuts oyutnii tulburiin butsaan olgt awah yum aa tailan gatgaad uguh
Хариулах
2405:5700:301:60fe:30b5:798a:42bb:1677
14 цагийн өмнө
0
0
Харъяа дүүргийн татварын газартаа очоорой тэд нар тусалдаг шүү.
Хариулах
2405:5700:5c0:8197:407b:7e0a:b72d:65fd
16 цагийн өмнө
0
1
Баярлалаа
Хариулах
49.0.139.88
16 цагийн өмнө
0
0
өндөр настан тэтгэврийн хүн байр авсан бол яах вэ мэддэг хүн байвал хэлж өгөөч
Хариулах
202.21.104.194
17 цагийн өмнө
0
0
баярлалаа
Хариулах
2405:5700:311:c034:6091:b7d1:2fd8:467f
15 цагийн өмнө
0
0
notgvi bair awsan bol yadag ym bol
Хариулах
Шинэ мэдээ
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 1 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 14 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 16 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 18 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 20 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 22 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 22 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 23 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр