​Цэргийн хэлэлцүүлэг болон улаан автобусны асуудлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс мэдүүлэг авч эхэлжээ


Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдоод хоёр сар болж байна. Өнгөрсөн долоо хоногт шүүхээс түүний цагдан хориог дахин 30 хоногоор сунгасан.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас хорих 461-р ангид очиж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс хоёр асуудлаар мэдүүлэг авчээ. Тодруулбал, цэргийн хэлэлцүүлэг зохион байгуулсантай холбоотой  хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр мэдүүлэг авсан байна. Тухайн хэлэлцүүлгээр цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндээрээ хохирсон асуудлыг хохирогчийн гэр бүл хөндөж, тэдний асуултад  Зэвсэгт хүчний жанжин штабын албаны хүмүүс хариулсан билээ.

Түүнчлэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг улаан автобусны худалдан авалтыг сурвалжилсаныг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх  асуудлаар мөн шалгаж эхэлжээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнгөрөгч аравдугаар сард БНХАУ-ын Нанжин хотод байдаг "Golden Dragon" ХХК дээр очиж, тус улаан автобусны худалдан авалтын гэрээг үзсэн талаар өөрийн сошиал хаягтаа оруулсан байдаг.

Тодруулбал, тэрбээр “224 ширхэг улаан автобус нийлүүлсэн “Голден драгон bus” ХХК дээр нь ирээд гэрээг нь үзчихлээ. Нэг автобусны үнэ 265 сая юм байнөө, гэтэл 302 саяар авсан гэж худлаа тайлагнаад нэг автобуснаас 30 гаруй сая төгрөг цавчсан байна. 224 автобус гэхээр 8 тэрбумыг цавцсан байна" гэж мэдээлж байв. 

 Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй улаан автобус 224 ширхэг худалдан авахаар "Golden Dragon" компанитай нийслэл 2022 он аравдугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулсан.

Тухайн үед хотын удирдлагууд “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулж байсан билээ. Гэвч тус үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж Аудитаас тогтоосон байдаг.


“Улаан” автобусыг аудитын дүгнэлтэд бичсэнээр, 305 саяар авсан уу, эсвэл гэрээ болоод НЗДТГ-аас мэдээлснээр 265.3 саяар авсан уу гэдэг асуудал үүссэн.Улмаар уг худалдан авалтыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

 Гэрээнд заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 25-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийлүүлэх гэрээний хуваарьтай ч 2023 оны гуравдугаар сард багтаан 224 автобусыг бүрэн нийлүүлж авчээ.

 


10
angry
1
care
2
haha
7
liked
0
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.233.204.115
2024/02/04
0
0
Өнөрөөг хорихыг дэмжиж байгаа 4 төрөл хүмүүсees 3 -4 dahi ni: 3. Муухай Монгол Хүн –Хүнийг гайгүй явбал долигонож долдойж, бөгсийг долооно, уруудахад нь нийтээрээ гишгэж, дэлсэнэ. Нэг гадаадын хүн бичсэн байсан, хүн төрөлхтний хамгийн муу муухай зан чанарыг шингээсэн үндэстэн гэж. Манай нэг эрдэмтэн, Түдэв гуай билүү дээ, Орчин цагийн Монгол хүний зан чанар гэж адгий муу бүхнийг шингээсэн зан чанар гэж яг үнэнийг бичсэн байсан. 4. Хүн Сүрэг – Мэдээллийг боловсруулах, дүгнэх ямар ч чадвар байхгүй зүгээр л бусдыг даган хуйлардаг бүлэг, мал сүргээс ялгарах юм багатай. Өнөрөөгийн амыг хаах, хулгайгаа нуухын тулд зориуд зохион байгуулалттай ажил явж байхад ойлгох чадваргүй дагаад л намирна, өмнөх өөрийн бодлоо тэр чигээр нь хаяад өөр тийш намираад л явчихна. Эдний олонх нь 3 дахь бүлгийн Муухай Монгол Хүний зантай.
Хариулах
103.233.204.115
2024/02/04
0
0
Өнөрөөг хорихыг дэмжиж байгаа хүмүүс 4 төрөл байна: 1. Троллууд – зохион байгуулалттай кампанит ажлаас хэдэн халтар цаасны төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс 2. Өнөрөө хүлгай, хүүхдийн хүчирхийлэл, цэргийн яргалал зэргийг ил болгоход эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс, тэдний хамаатан садан, найз нөхөд. Өнөрөө өөртөө олон дайсан бий болгосон л доо.
Хариулах
103.233.204.115
2024/02/04
0
0
улгайчид даварсан уу, хулгайг нь ил болгосон шоронд ортлоо нарт хязгаар байхгүй байх нь зүгээо Өнөрөөг хорихыг дэмжиж байгаа хүмүүс 4 төрөл байна: 1. Троллууд – зохион байгуулалттай кампанит ажлаас хэдэн халтар цаасны төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс 2. Өнөрөө хүлгай, хүүхдийн хүчирхийлэл, цэргийн яргалал зэргийг ил болгоход эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс, тэдний хамаатан садан, найз нөхөд. Өнөрөө өөртөө олон дайсан бий болгосон л доо.
Хариулах
103.233.204.115
2024/02/04
0
0
Өнөрөөг хорихыг дэмжиж байгаа хүмүүс 4 төрөл байна: 1. Троллууд – зохион байгуулалттай кампанит ажлаас хэдэн халтар цаасны төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс 2. Өнөрөө хүлгай, хүүхдийн хүчирхийлэл, цэргийн яргалал зэргийг ил болгоход эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс, тэдний хамаатан садан, найз нөхөд. Өнөрөө өөртөө олон дайсан бий болгосон л доо. 3. Муухай Монгол Хүн –Хүнийг гайгүй явбал долигонож долдойж, бөгсийг долооно, уруудахад нь нийтээрээ гишгэж, дэлсэнэ. Нэг гадаадын хүн бичсэн байсан, хүн төрөлхтний хамгийн муу муухай зан чанарыг шингээсэн үндэстэн гэж. Манай нэг эрдэмтэн, Түдэв гуай билүү дээ, Орчин цагийн Монгол хүний зан чанар гэж адгий муу бүхнийг шингээсэн зан чанар гэж яг үнэнийг бичсэн байсан. 4. Хүн Сүрэг – Мэдээллийг боловсруулах, дүгнэх ямар ч чадвар байхгүй зүгээр л бусдыг даган хуйлардаг бүлэг, мал сүргээс ялгарах юм багатай. Өнөрөөгийн амыг хаах, хулгайгаа нуухын тулд зориуд зохион байгуулалттай ажил явж байхад ойлгох чадваргүй дагаад л намирна, өмнөх өөрийн бодлоо тэр чигээр нь хаяад өөр тийш намираад л явчихна. Эдний олонх нь 3 дахь бүлгийн Муухай Монгол Хүний зантай.
Хариулах
59.153.86.69
2024/02/04
0
0
тагнуул ард түмний нийлэг эрх ашиг ,улс орны бүрэн бүтэн байдлын төлөө байна уу эсвэл эрх баригч элдэв бүлэглэл эрх мэдэлтний хувийн ашиг сонирхолыг хамгаалж байгаа юм уу мэдэхгүй . газар нутаг гадныханы эзэмшил иймэрхүү л ажиллаж байна нөлөөнд шилжихэд хараагүй мэт царайлдаг дотроо байгаа болж бүтэхгүй юмыг гаргаж тавьсан хүнийг ардын дайсан болгодог
Хариулах
103.233.204.115
2024/02/04
1
0
Өнөрөөг хорихыг дэмжиж байгаа хүмүүс 4 төрөл байна: 1. Троллууд – зохион байгуулалттай кампанит ажлаас хэдэн халтар цаас авахын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс 2. Өнөрөө хүлгай, хүүхдийн хүчирхийлэл, цэргийн яргалал зэргийг ил болгоход эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс, тэдний хамаатан садан, найз нөхөд. Өнөрөө өөртөө олон дайсан бий болгосон л доо. 3. Муухай Монгол Хүн –Хүнийг гайгүй явбал долигонож долдойж, бөгсийг долооно, уруудахад нь нийтээрээ гишгэж, дэлсэнэ. Нэг гадаадын хүн бичсэн байсан, хүн төрөлхтний хамгийн муу муухай зан чанарыг шингээсэн үндэстэн гэж. Манай нэг эрдэмтэн, Түдэв гуай билүү дээ, Орчин цагийн Монгол хүний зан чанар гэж адгий муу бүхнийг шингээсэн зан чанар гэж яг үнэнийг бичсэн байсан. 4. Хүн Сүрэг – Мэдээллийг боловсруулах, дүгнэх ямар ч чадвар байхгүй зүгээр л бусдыг даган хуйлардаг бүлэг, мал сүргээс ялгарах юм багатай. Өнөрөөгийн амыг хаах, хулгайгаа нуухын тулд зориуд зохион байгуулалттай ажил явж байхад ойлгох чадваргүй дагаад л намирна, өмнөх өөрийн бодлоо тэр чигээр нь хаяад өөр тийш намираад л явчихна. Эдний олонх нь 3 дахь бүлгийн Муухай Монгол Хүний зантай.
Хариулах
202.55.188.42
2024/02/04
0
0
Much tagnuul
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/03
2
0
Цэргийн сонсгол бол Өнөрөөгийн хийсэн хамгийн зөв ажил байсан өөр хэнч энийг хийж чадахгүй чи удахгүй од биш бүүр том од болно хүчтэй байгаарай
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/03
2
0
Өнөөрөөг мохоож чадахгүй яагаад энэ улсад цор ганц зоригтой дуу хоолой байж болохгүй гэж вэ хулгайч нар цэргийнхэн Хүрэлсүх бүгд өнөрөөгөөс айж бна чи чадсаан Өнөрөөөө
Хариулах
134.113.244.7
2024/02/03
0
0
Setguulchid gehdee bas bodoltoi bhgui bol haanaas yaagaad yamar medeelel yamar zorilgoor ugch bgaag medkui filtergui yavbal gadniihnii gar hul boloh (sanaatai sanaandgui) magadlaltai
Хариулах
66.181.186.165
2024/02/03
2
0
,Өнөрөөг сулла.Өнөөгийн нийгэмд Өнөрөө шиг сэтгүүлч хэрэгтэй байна. Үнэний төлөө явж байсан хүнийг хорьж янз бүрийн хэрэг тохох гээд ядчихсан юмнууд....шүүх засаглал нь шударга байгаасай.....
Хариулах
66.181.168.82
2024/02/02
1
1
өнөрөө гэдэг сэтгүүлч малаа олноор нь алдсан гэмгүй хөдөөний иргэнийг зориудаар цахимаар яллаж хулгайч нарыг хамгаалахаар улайрч байсан нь гайхашрал төрүүлсэндээ
Хариулах
2405:5700:310:6b2c:681d:7b15:2b1f:29b
2024/02/02
1
0
Өнөөдрийн МАН засаглаж байгаа үед Өнөрөө шиг сурвалжилж байсан өөр сэтгүүлч байна уу. Хүний мууд дурлдах биш үнэний төлөө л явсан байна ш дээ. Бараг бүх хэвлэлд мэдээлэл Данхар толгойтын ЗГ-тай хаалтын гэрээ хийж олон түмэн худал мэдээлэл авч байна. Ийм үед Өнөрөө айж ичихийг хойш тавьж зүтгэсэн нь буруудаад өнгөрөх үү. Сумтай базар, Сүхбаатар, ХЗ-иын сайд Энхбаяр нэг тал болоод Данхарын өгсөн дохиогоор хөдлдөөд байгаа юм биш үү.
Хариулах
2405:5700:310:c98b:945e:386e:4992:83d3
2024/02/02
0
1
Энэ балай хүүхнийг сунгаж хорь ял өг
Хариулах
103.233.204.115
2024/02/04
0
0
Чи Өнөрөөгийн ил болгосон хулгайч нарын талын хүн юм шиг байна. Чи, чиийн хамаатан шорнд байх ёстой.
Хариулах
59.153.113.112
2024/02/02
0
0
Нэг талийг хэтрхий харлуулж ард түмэнд түгээсэн шүү
Хариулах
66.181.168.82
2024/02/02
0
0
сурвалжлага хийхдээ дэндүү ёс зүйгүй хэтэрчихсэн байсан даа
Хариулах
66.181.160.127
2024/02/02
2
0
Тэгээд цавчаа хийдэг нь шүүхийн карманд нь үлдэж,мэдэх эрхийг нь хангаж эрэн сурвалжилсан нь хэрэгтэн болдог болсон юм байна л даа.Уг нь тэр чинь олонхийн эрх ашигт хамаатай л зүйл бишүү.
Хариулах
202.55.188.43
2024/02/02
3
0
Хэрэгт унагах гэж улайрч бна.
Хариулах
66.181.190.93
2024/02/02
0
2
Цэргийн хуаранд очиж бичлэг хийж ,мэдээлэл тараадаг нь Өнөрийн буруу. Орж болох болохгүй,ярьж хэлсэн ч нийтэд мэдээлэхгүй байх асуудал гэж бас байж болно. Ер нь бол даварсан шүү.. гадаад явсан нтр бол бүү мэд. Хэм хэмжээ хэтэрч унах нүхээ өөрөө ухсан.
Хариулах
103.233.204.115
2024/02/04
0
0
одоо байгаа авилгын байдалд Өнөрөө шиг л ажиллахгүй бол хулгайчид, хүчирхийлэгч нар олонд ил болохгүй.
Хариулах
66.181.160.96
2024/02/02
0
3
Арайл давраад бсан шүү.ямар нэг юманд хязгаар бх ёстой
Хариулах
43.228.131.133
2024/02/02
1
2
суллаачээ
Хариулах
202.126.88.113
2024/02/02
1
0
Суллаачээ
Хариулах
2405:5700:302:4ced:71f2:d1f5:40f8:e0cd
2024/02/02
1
0
Өө заза бүүр зохиомол хэрэг дохоод бүүр сурчижээ. Харин ч идэж уусан хүмүүсийн буруу болдоггүй юм уу?? Хүн зодсон хүмүүсийн барьж хорьдоггүй юм уу?? Яагаад Ийм шударга бус шүүхтэй болчивоо???
Хариулах
Шинэ мэдээ
Жорлонд унасан 3 настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ 12 минутын өмнө
О.Одончимэг: Манай сургуулийн захирал заалаа түрээслээд өөрөө мөнгийг нь авдаг 27 минутын өмнө
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ 18 цагийн өмнө
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ОУХМ Д.Ганбат тавдугаар байрт шалгарав Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдана Өчигдөр
АН: Нийслэлийн болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байна Өчигдөр
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа Өчигдөр
Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ Өчигдөр
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов Өчигдөр
2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ Өчигдөр
Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ Өчигдөр
ИРГЭД: Ардчилсан улсад хүнийг өмгөөлөгчгүй шүүнэ гэдэг байж болохгүй асуудал Өчигдөр
Г.Чулуун: Цэцэрлэгийн туслах багш нойлоо угаачихаад гал тогоонд орж, аяга тавга угааж байна, хоёр хүний орон тоогоо нэмж өгөөч Өчигдөр
Нарантуул захын Мангасын аманд Цагдаагийн пост байгуулна гэв Өчигдөр
Х.Нямбаатар: Би нэг зүйлийг итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам нь засагдаагүй байвал би огцоръё Өчигдөр
Товчооны замыг гурав хоног хаана 2024/09/07
Улаанбаатарт 27 хэм дулаан 2024/09/07