Сэрэмжлүүлэг: Шар усны үерийн аюул нэмэгдэж байна

Н.Мижидмаа
2024/04/07

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 2024.04.07-ны өдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, нийслэлийн Захирагчийн ажлын албаны, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж оролцов. Гол зорилго нь шар усны үер болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх байлаа. Учир нь цасан бүрхүүлийн хэмжээ нийт нутгаар багасаж байгаа ч томоохон голын хөндий, ай сав гараар 75-95 хувийн цасан бүрхүүлтэй байна. Цас мөсөнд агуулагдах усны хэмжээ их, цаг агаар дулаарч байгаатай холбоотой шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг энэ үеэр анхааруулав. Нийслэлийн хэмжээнд 110 удаагийн шар усны үерийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа. Зөвшөөрөлгүй үерийн аманд буусан 388, зөвшөөрөлтэй ч эрсдэлтэй 1487 бүсэд айл байгаа бөгөөд нүүх шаардлагыг тавьсаар байгааг мөн дурдсан. Түүнчлэн сүүлийн хэдхэн хоногт зургаан аймгийн 10 суманд 12 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Тиймээс хаврын хуурайшилттай нөхцөлд онцгой анхааралтай байхыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр анхааруулсан юм. 

Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар, нэг аймгийн нэг сум төмөр зудын, зургаан аймгийн 17 сум цагаан зудтай, долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд байна. Нийт малын хорогдол 6.3 саяд хүрсэн. Энэ нь нийт малын 6.9 хувьтай тэнцэх тоо юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 20 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 20 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 20 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 20 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02