Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шударга тэтгэврийн тогтолцооны хууль УИХ-аар 85.9 хувиар батлагдлаа. Хуулийн онцлох заалтуудаас хүргэе.
-Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд олгоно.
-2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй.
-Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна.
-Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв.
-Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө.
-1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө.
-Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, 1 ажлаасаа НДШ төлнө.
-Албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлбэл 50% хөнгөлөлттэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна