​ М.Бат-Эрдэнийн “Би Монгол Улсын иргэн” фото зураг “ЦӨХӨРЛӨӨ” баримтат гэрэл зургийн цахим үзэсгэлэнд тэргүүн байр эзэлжээ

Н.Мижидмаа
2024/04/07

Нэг зураг мянган үгнээс хүчтэй гэдэг. Уран бүтээлийн “Цөхөрлөө” нэгдлийн залуус энэ дөрөвдүгээр сарын 22-ноос 4-ний өдрүүдэд ЦӨХӨРЛӨӨ баримтат гэрэл зургийн уралдааныг олон нийтийн дунд  зарлажээ. Иргэдээс “ЦӨХӨРЛӨӨ”  пэйж хуудсанд нийт 54 оролцогчийн 99 гэрэл зураг ирснээс шилдэг таван бүтээлийг мэргэжлийн шүүгчид шалгаруулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд СГЗ, Гамма агентлагийн үүсгэн байгуулагч С.Цацралт, Хүрээлэн төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн фото сэтгүүл зүйн багш Д.Оюунбат, мэргэжлийн зурагчин У.Одбаяр болон Цөхөрлөө уран бүтээлийн нэгдлийн баг хамт олон ажиллажээ.

Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрхийг гэрэл зургаар харуулсан бүтээлүүдээс  М.Бат-Эрдэнийн “Би Монгол Улсын иргэн” зураг тэргүүн байр, Б.Заяажаргалын “Амьдрахаас ч цөхөрлөө” фото зураг дэд байр, Б.Төрбатын “Орчин цагийн нүүдэлчид” фото зураг гуравдугаар байр эзэлжээ. Харин тусгай байрыг оролцогч Э.Буянзаяагийн “Хөгшин ба залуу” Б.Төрбат “Цэцэрлэгт хүрэх зам”  бүтээлээрээ авсан байна.

Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлыг харуулах зорилготой энэ үзэсгэлэнд мэргэжлийн фото зурагчид бус, жирийн иргэд, зургийн аппарат, гар утастай хэн боловч оролцох бололцоотой байснаараа  бусдад  илүү өргөн  боломж олгосон гэж “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн онцолж байлаа.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шилдэг 30 бүтээлийг “Corporate Convention center”-ийн үзэсгэлэнийн танхимд дэлгэсэн байна.

Цөхөрлөө гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдээс хүргэж байна. 



0
angry
0
care
0
haha
1
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 20 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 20 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 20 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 20 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02