Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна

Л.Бямбажав
2024/05/03

1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгож, 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.


Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Өнөөдөр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэлээс “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан
зохион байгуулах юм.

2020 онд Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн 13,14 заалтад Худал мэдээлэл тараах гэх заалт орсон бөгөөд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байна.

Иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажиллагсдыг Эрүүгийн хуулийн 13,14 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд ялагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж буй нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарлах, гэрийн хорионд оруулах, нэг асуудлаар олон газарт зэрэг хэрэг үүсгэх, ялагдагчаар татсан нэрийдлээр ажлаа хийх нөхцөлийг нь хазаарлах зэргээр Хэвлэлийн эрх чөлөөг хясан боогдуулах болов. Дээрх зүйл ангиар 20 орчим сэтгүүлч шалгагдаж, 10 гаруй нь ялагдагчаар татагдаад байна. 

 Эрүүгийн хуульд 4-5 заалт Хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаанд хориглолт, хязгаарлалт хэлбэрээр оржээ. Мөн 10 гаруй хуульд Хэвлэл мэдээллийн салбар, түүнд ажиллаж буй сэтгүүлч, ажиллагсдыг мэдээлэл олж авахад саад болохуйц зохицуулалт бий болоод байна. Хэвлэл мэдээллийн салбарт 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн тунхаг бүхий заалттай эрх зүйн орчноос өөр хамгаалалт алга. Та бидний ажлаа хийж яваад халдлагад өртөх, эрх ашгаа хамгаалуулах гэхэд эрх зүйн орчин дутмаг. Харин буруутгасан, ял тулгасан, эх сурвалжаа хамгаалах боломжийг хаасан хууль зүйн орчин нэмэгдлээ.

Хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр салбарын нийтлэг эрх ашиг, цаашид үүсэж болзошгүй бүхий л эрсдэлээс байгууллага, редакц, хамтран ажиллагсад, салбарын мөр зэрэгцэн яваа найз нөхөд, үзэг нэгтнээ хамгаалахын тулд Сүхбаатарын талбайд болох “ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГАВЛАГДЛАА” цуглаанд 3-5 хүний төлөөлөл эсвэл редакцаараа оролцож, хууль эрх зүйн орчноо сайжруулах санаачилгад гарын үсэг зурах, байгууллагын тамгаа дарж нэгдэхийг МСНЭ-ээс уриалж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.244
2024/05/03
1
0
Mongolin hevlelig Zarig alsan
Хариулах
105.116.4.101
2024/05/03
0
0
МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gm ail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gm ail.com).
Хариулах
2405:5700:301:fd1d:404:565b:fbac:c18c
2024/05/03
1
0
ШАНТАЖ СУКАГ ЭНЭ УДУР ГАВАЛ
Хариулах
Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20