Төрийн захиргааны 133 албан хаагч тангаргаа өргөлөө

М.Төгөлдөр
2024/07/03

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 205-р тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр байхаар тогтоосон. Энэхүү өдөрийг тохиолдуулан Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нийслэлийн 26 байгууллагын 133 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүн түшмэл Б.Батбямба, Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн И.Баттөгс  нар оролцож, төрийн албан хаагчдад амжилт хүслээ. 

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг нээлтийн үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүн түшмэл Б.Батбямба “Та бүхнийг Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ тусын тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.

Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж бөгөөд энэ жилээс “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

 Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ



3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ 26 минутын өмнө
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ 3 цагийн өмнө
3x3 энэ сарын 23-28-нд FIBA-гийн цуврал гурван тэмцээн Монголд болно 3 цагийн өмнө
С.Цэнгүүн:10 жил төгсөж байгаа хүүхдүүдээс асуугаад үз. Бүгд яаж гадагшаа явах вэ гэсэн бодолтой болсон 5 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Хөдөө аж ахуйн сайд өөрийгөө магтаад гадаад дотоод явж байна 5 цагийн өмнө
Богдхан ууланд 14 хоног зорчихгүй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Өнөөдрөөс Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна 8 цагийн өмнө
ХХААХҮЯ нээлттэй хаалганы өдрөө ждү-ийн үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгуулж байна Өчигдөр
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ Өчигдөр
Вашингтонд cop17 болон тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
Нэг өдөрт согтуу жолоочийн 13 зөрчил илрүүллээ Өчигдөр
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа Өчигдөр
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ Өчигдөр
Шүлхий өвчний улмаас наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохион байгуулахгүй Өчигдөр
Чуулган: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Н.Учрал ерөнхий сайдын авлигатай тэмцэх хоосон амлалт нь сүржин амлалт болоод дуусаж байна уу 2026/06/11