Хурдан мориноос унаж нас барсан тохиолдол 4, гэмтэж бэртсэн 3 тохиолдол бүртгэгджээ

М.Төгөлдөр
2024/07/04

Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн эрхийг хэрхэн хангах, болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

"Хурдан морины уралдаан зохион байгуулж буй нөхцөл байдал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан унаач хүүхдэд эрсдэл учирч буй тохиолдол тасралтгүй гарч байна. Хурдан морины уралдаан нь хэдийгээр үндэсний өв соёл боловч бид хүүхдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдлээс хамгаалах шаардлагатай.

2024 оны эхний хагас жилийн байдлаар хурдан мориноос унаж нас барсан тохиолдол 4, гэмтэж бэртсэн 3 тохиолдол бүртгэгдсэн.

Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морь, унаач хүүхдийн бүртгэл 2024 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдөр болох бөгөөд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хувцас хэрэглэлийн стандартын шаардлага хангаж буй эсэх, даатгалд хамруулсан байдал, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл бий эсэхэд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хариуцан ажиллана.

Мөн Комисс нь 2024 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хүй долоон худаг болон Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, аймгуудад зохион байгуулагдах баяр наадам, бүсийн хэмжээнд зохион байгуулагдах хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрхийг хангах үүднээс хяналт тавьж ажиллана.

ХЭҮК нь унаач хүүхдийн эрхийг хангах тэдний дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд цаг ямагт онцгой анхаарал хандуулан ажиллаж ирсэн.

Тухайлбал, жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон.

Гэвч 2024 он гарсаар хориглосон хугацаанд буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Сүхбаатар  аймгийн Онгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумдад хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулагдсан. Хэдийгээр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй ч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийг нэг мөр мөрдүүлэх зорилгоор Комиссын гишүүний шаардлагын дээрх аймгуудын Засаг дарга нарт хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг даалгасан.

Төв, Сүхбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга нарын Комиссын шаардлагын дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч ажилласнаа албан тоотоор Комисст мэдэгдсэн.

Харин Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар нь хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлэх зорилго бүхий Комиссын гишүүний шаардлагын дагуу шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй" гэв. 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19