Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний үеэр жил бүр уламжлал болгон "Ард түмний хүнс" шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг билээ.
Энэ жилийн "Ард түмний хүнс-2025" өргөмжлөлт бүтээгдэхүүнийг сүү,сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, Мах, махан бүтээгдэхүүн болон бусад хүнс ангиллаар өргөн цар хүрээтэй шалгаруулсан нь онцлогтой боллоо.
Тэгвэл гурил, гурилан бүтээгдэхүүний ангилалд:
“Талх Чихэр” ХК-ийн Та Чи брэндийн бүтээгдэхүүн Аяны боорцог “Ард түмний хүнс” -ээр шалгарсан байна. Аяны боорцог нь олон төрлийн хольцын агууламжгүй, чанамал төрлийн бүтээгдэхүүн бөгөөд хол замд гарахад болон өглөөний цайнд өрөм, хайлмаг зэрэгтэй хослуулан хэрэглэхэд тохиромжтой 10 жилийн түүхтэй бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн жилүүдэд “Талх Чихэр” ХК-ийн “Онцгой олон үртэй ургац талх, атар талх” зэрэг бүтээгдэхүүнүүд “Ард түмний хүнсээр” шалгарч байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна