Ч.Лодойсамбуу иргэний хувиар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргалаа

Л.Бямбажав
2024/11/01

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурал ирэх Пүрэв гаригт буюу арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр /2024.11.01/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн гадна мэдээлэл хийлээ. 


 Тэрбээр "Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүхийн тов өчигдөр гарлаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 68/163 тоот тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг шийдвэрлэсэн билээ. Энэхүү тэмдэглэлт өдөр нь сэтгүүлчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамталсан зэрэг ийм үйл гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан хөтөлбөр хүртэл гаргасан. Тухайлбал үүнд сэтгүүлчдийг эрүүдэн шүүх, сэтгэлзүйгээр нь дарамтлах, чөлөөтэй ажлаа хийх боломжийг нь хангахгүй байхыг эсэргүүцсэн байдаг. Маргааш энэхүү тэмдэглэлт өдөр тохионо. Үүний өмнөхөн буюу өчигдөр /2024.10.31/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал товлогдлоо. 

Би өнөөдөр хоёр асуудлаар мэдээлэл хийж байна. 

Нэгдүгээрт, Миний бие иргэний хувиар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж байна. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хэргийг ил таслан шийдвэрлэнэ мөн Шүүхийн тухай хуульд "Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна" гэснийг үндэслэж сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралд Чулуунбилэгийн Лодойсамбуу миний бие ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж байна.

 Н.Өнөрцэцэгийг сулла эсвэл шүүх Н.Өнөрцэцэгийг хэлмэгдүүлж байна гэдэг мэдэгдэл би хийгээгүй, хийх ч үгүй. Ажиглагчаар сууя, шаардлагатай бол нууцын баталгаанд гарын үсэг зураад шүүх хуралд ажиглагчаар оролцьё.  Өнөөдрийг хүртэл би шүүх засаглалыг хамгаалж ирсэн, шүүх засаглалынхаа итгэлцлийг алдах юм бол бүгдийг алдана гэдэг зарчмаар би өнөөг хүртэл хандаж ирсэн. Гэвч  одоогийн байдлаар шүүх засаглалд эргэлзэх сэтгэгдэл төрж байна. Яагаад гэвэл нууцад хамаарсан аливаа материалыг тэрхүү нуууцыг хадгалах үүрэгтэй этгээдүүд алдсан. Тэрийг олж авсан эсвэл хадгалсан, дамжуулсан гээд бүгд Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл зөвхөн нэг хүн нь Эрүүгийн хариуцлага хүлээгээд шоронд байна. Энэ бүхнийг би орж үзье. Тиймдээ ч УИХ-ын гишүүний хувиар бус Монгол Улсын иргэний хувиар шүүх хуралд ажиглагчаар оролцмоор байна. 

Олон нийтийн нэг хэсэг нь Н.Өнөрцэцэгийг шүүмжилдэг. Гэхдээ "Арай дэндлээ" гэдэг байдлаар Монгол Улс асуудалд хандаад, эрүү үүсгээд хэрэгт тохоод явчихдаг болж байгаа юм биш биз дээ. 

Хоёрдугаарт, би Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу "Худал мэдээлэл тараах" гэсэн зүйл заалтыг  Эрүүгийн хуулиас хасах хуулийн төслийг бэлтгэж, Засгийн газрын саналыг авахаар хүргүүлсэн. Энэ заалт зөвхөн сэтгүүлчдэд бус олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулийн эрхийг шууд хаасан заалт болсон. Энэ заалтаас болж сэтгүүлчид цагдаагийн үүд сахихаас айж, шантарч байгаа. Би өмнө нь хэзээ ч ийм нам гүм намрыг үзэж байсангүй. Энэ заалт ажлаа хийж байгаа сэтгүүлчдийг нам гүм болгож байна. Сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө цагдаад дуудагддаг Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хасах ёстой. 2020 оноос хойш зөвхөн энэ хуулийн заалтаар 1000 гаруй хүн шийтгэгдсэн байна" гэлээ. 


1
angry
0
care
2
haha
3
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 31 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 39 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20