Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна

Б.Нямсүрэн
2025/03/27

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс нуур явж буй иргэдийн анхааралд 19 цагийн өмнө
Нийтийн аж ахуйн салбар 301 тусгай зориулалтын машинтай боллоо 19 цагийн өмнө
400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна 21 цагийн өмнө
"The Hu" эх орондоо тоглоно 22 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно 22 цагийн өмнө
Маргааш хоёр байршилд зам хаана Өчигдөр
Наадмын үеэр 14 иргэн амь насаа алджээ Өчигдөр
​Японы Эзэн хаан айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлов Өчигдөр
​Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглон сум алдаж, нэгнээ гэмтээжээ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна Өчигдөр
Өнөөдөр 30 градус дулаан байна Өчигдөр
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 2025/07/14
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 2025/07/14
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 2025/07/14
Хонгорын хүү Монголын бөхөө 2025/07/14
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2025/07/14
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 2025/07/14
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 2025/07/14
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 2025/07/14
Нийслэлд бороо орно 2025/07/14