Мазаалайд 7.5 тонн орчим нэмэлт тэжээлийг тавьж өгөхөөр ажиллаж байна

Б.Нямсүрэн
2025/04/20

Монголын говьд амьдардаг мазаалай баавгайг хамгаалах цогц ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Мазаалай хоёрдугаар сарын сүүл болон гуравдугаар сарын эхээр ичээнээсээ гарч ирдэг тул идэш тэжээл дутмаг энэ үед нь нэмэлт тэжээл тавьж өгдөг. Тиймээс энэ жилийн эхний 3 440 килограмм нэмэлт тэжээлийг хоёрдугаар сарын 20-ноос  гуравдугаар сарын 20 хүртэлх хугацаанд, 26 цэгийн 43 тэжээлийн саванд байршуулсан бол хоёр дахь удаагийнхыг энэ сарын 20-ноос байршуулж эхэлжээ.

Энэ удаад 4000 килограмм нэмэлт тэжээл тарааж байршуулснаар энэ хавар мазаалайн гол байршил нутагт нийт 7.5 тонн орчим нэмэлт тэжээлийг тавьж өгөхөөр ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул онцоллоо.

Мөн тэрбээр "Мазаалай" цахим хуудсанд мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудаас мэдээлжээ.Үүнд:

- Мазаалай баавгайн тархац нутагт усны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн хийцтэй хөв цөөрөм байгуулах,

-Уст цэгийн орчинд бодит цагийн хяналт хийх боломжтой камер суурилуулах,

-Мазаалай баавгайн идэш тэжээлийн бүтцийг эсийн түвшинд тодорхойлох судалгаа хийх,

-Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн чанарыг сайжруулах, туршилт хийх, идэш тэжээлийн нөөц бэлтгэх,

-Мазаалай баавгайн гадаад, дотоод шимэгчдийн судалгаа хийх,

-Мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх,

-Мазаалай баавгайн тархац нутагт үүлэнд нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ авах,-

-Мазаалай баавгайн судалгааны төв байгуулах зэрэг төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 39 минутын өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 1 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 3 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 3 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 5 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 5 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 6 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 8 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 8 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 23 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр