Т.Мөнхсайхан: Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь анхаарах бодлого хэрэгжүүлнэ

Б.Нямсүрэн
2025/05/07

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан "Хүүхдийн хамгааллын байгууллагын 100 жилийн ойн хүрээнд өчигдөр Хүүхдийн төлөөх үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ анхныхаа хурлыг хийсэн. Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын баримталж байгаа нэг бодлого эрүүл ирээдүйг бий болгох. Үүний хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь анхаарах бодлого руу чиглэнэ. Мэргэжлийн хяналтын тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрт илрүүлэг, урьдчилсан үзлэгийн тогтолцоог бэхжүүлнэ. энэ хүрээнд одоо хийгдэж байгаа зургаан настны эрт илрүүлгийг орон нутагт эрчимжүүлэх. 4, 10, 12 дугаар ангид хийгдэх эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулна. ЕБС-ийн хүүхдүүд эрүүл төгсдөг, ямар нэгэн өвчин эмгэг байгаа тохиолдолд эрт илрүүлж оношилж эмчилнэ. Бидний санаачилж боловсруулсан сургуулийн орчны  эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг баталж, намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлнэ. Хүүхдүүдийг өвдсөнийх нь дараа биш эрт илрүүлж өвчлөлийг эмчлэх чухал. Хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг төвөг чирэгдэлгүй хүргэх. Амьдарч байгаа бүс нутгаасаа бүх төрлийн боломж үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна" гэв.


1
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 39 минутын өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 1 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 3 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 3 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 5 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 5 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 6 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 8 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 8 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 23 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр