Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа

Б.Нямсүрэн
2025/05/15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москва хотноо болсон Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн баярын жагсаалд Монгол Улсаас оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад цэргийн одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, улсаа төлөөлөн олон орны дайчидтай мөр зэрэгцэн алхаж, монгол цэргийн жавхаа, сүр хүчийг харуулсан алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн алба хаагчид болон тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүлд нь төрийн нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Цэргийн гавьяаны одонгоор:

“Алдар” спорт хорооны албаны дарга, хошууч Дэмбэрэлийн Цэрэнбат,

Зэвсэгт хүчний дугаар ангийн хөгжимчин, сургагч ахлагч Гантэшүүрийн Өлзийбадрах,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Сонсголон цэргийн хотхоны цэргийн цагдаа, ахлах ахлагч Наранцэцэгийн Бэхбат нарыг шагналаа.

Цэргийн хүндэт медалиар:

Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, хошууч Жамбын Ариунболд,

Зэвсэгт хүчний дүгээр ангийн Сургалтын албаны дарга, ахмад Гансүхийн Мөнхболд,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга-дайчилгааны офицер, ахмад Лхагвадоржийн Бямбадорж,

Зэвсэгт хүчний дугаар ангийн биеийн тамир, спортын офицер, ахмад Хөхөөгийн Гантулга,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Нисэх тусгай тоноглолын инженер, ахлах дэслэгч Энхбатын Төрболд,

Зэвсэгт хүчний дүгээр ангийн тусгай ажлын цехийн туслах хэсгийн дарга, дэслэгч Бямбацэрэнгийн Баянтөгс,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Холбооны батальоны дунд чадлын радио станцын салааны захирагч, дэслэгч Лхагважавын Мөнх-Эрдэнэ нарын 60 гаруй алба хаагчийг шагналаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 1 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 3 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 3 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 3 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 4 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 4 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 5 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 6 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 7 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 8 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 9 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 10 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр