Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой

Б.Нямсүрэн
2025/05/15

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засагт баялгийн болон орлогын тэгш бус хуваарилалт үүсчихсэн байна. Төсөв, талхны үнэ өсөж байхад ард иргэдийн орлого, цалин нэмэгдэхгүй байна. Олон улсын эдийн засагч нарын баялгийн хуваарилалтыг тодорхойлдог Джини коэффициент гэж байдаг.  Энэ үзүүлэлт нь монголд 0.39 хувьтай байна. ДНБ-ийг харахад өсөж байна. Өнөөдөр нэг хүнд оногдох ДНБ 6800 ам.доллар, 2026 онд 8000  ам.долларт  хүргэх төсөөлөл гаргасан. Хэрэглээ, хөрөнгө оруулалт дээр нэмэх нь засгийн газрын зарлага, нэмэх нь цэвэр экспорт зэргийг тооцож ДНБ-ийн томьёолдог. Манай улсын ДНБ өсөж байгаа шалтгаан нь цэвэр экспорттой холбоотой юм. Учир нь Оюутолгойн зэсийн уурхайн олборлолт, улсын төсөв өсөж байгаа. Тэгэхээр хэрхэн энэхүү статистикийн өсөлтийг ард иргэдийн  амьдралд нөлөөлөх өрхийн орлого болгох вэ ?

Хоёрдугаарт, Хөрөнгийн зах зээлээ хэрхэн хөгжүүлэх вэ. Хөрөнгийн зах зээл бол аливаа улсын эдийн засгийн бүтцэд чухал байр суурийг эзэлдэг. Хөгжиж буй улсын хөрөнгийн биржийн ДНБ-тэй харьцуулах  коэффициент нь Вьетнам улс 45 хувь, Индонез улс 40 хувь, Казахстан 33 хувьтай байхад манай улсад долоон хувьтай байна. Үндсэндээ хөрөнгийн зах зээл гэж юу вэ гэхээр шинээр гоё санаа зохион бүтээсэн иргэдэд хөрөнгө дутагддаг учраас тэрхүү санаагаа үнэлж хөрөнгийн бирждээ гаргаж хөрөнгө оруулалтын эх үүсвэр татаж бизнесээ хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлж, улсын төсөвтөө татвараа төлөх эдийн засгийн бүтцийн асуудал юм.

Гуравдугаарт, Манай улсад төлбөрийн тэнцлийн хямрал ирчихсэн. Энэ хямралаас гарах хамгийн амархан, үр дүнтэй арга бол гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм. Урсгал дансаа нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Дөрөвдүгээрт, Өнгөрсөн жил цахим салбарыг хөгжүүлэх 109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. "И-монголиа" платформоор дамжуулж 1200 гаруй үйлчилгээг цахимаар иргэдэд үзүүлж байна. Үүнтэй адил бизнес эрхлэгчдэд зориулсан "И-бизнес" гэх платформ бий. Эдгээр хуулиудын өөрчлөлтөөр бизнес эрхлэгчид олон шат дамжлага дамжихгүйгээр байгаа газраасаа үйлчилгээ авах зохицуулалтыг хийсэн. Энэ үйлчилгээ хэрэгжиж байгаа юу. Өнөөдрийн байдлаар "И-бизнес" платформоор хэдэн үйлчилгээг үзүүлж байна вэ?

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Э.Батшугар гишүүнтэй санал нэг байна. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхгүй бол улсын эдийн засаг сайжрахгүй. Одоогийн байдлаар бидэнд хадгаламжаас өөр хэрэгсэл байхгүй байна.

- Цахим хөгжил бидний асуудлыг шийдэх хамгийн чухал шийдэл болж байна. “И-монголиа” платформ дээр “И-бизнес” платформыг нэгтгэх шаардлагатай байна.

- Эдийн засаг өсөхөд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн чухал юм. Гэхдээ олон улсад гадаадын хөрөнгө оруулалт бүх түвшинд буурч байна. Хэдэн зуун саяар гадаадын хөрөнгө оруулалт татдаг Хятад улсын хувьд энэ жил дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг авсан байна.

 

 


0
angry
1
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 1 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 3 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 3 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 3 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 4 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 4 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 5 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 6 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 7 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 8 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 9 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 10 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр