Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Б.Нямсүрэн
2025/05/21

Тавдугаар сарын 20-28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

Тавдугаар сарын 20-22-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21, 22, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 20-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурАлтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 21, 22-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас19-20-нд шилжих шөнө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 20, 21-нд шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, 22-ноос дулаарч шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 1 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 3 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 3 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 3 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 4 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 4 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 5 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 6 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 7 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 8 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 9 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 10 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр