​Жүжигчин У.Уранчимэг​ Монгол хаан төслөөс гарч байгаагаа зарлалаа

Б.Нямсүрэн
2025/05/25

Жүжигчин У.Уранчимэг "Монгол хаан” төсөл Тамгагүй төр уран бүтээлд гурван жил хамтран ажилласны эцэст гарч буйгаа зарлалаа. Тэрбээр энэ талаараа “Жүжигчин Уранчимэг миний бие Тамгагүй төр буюу Монгол хаан төслөөс албан ёсоор гарч байна. Төрийн соёрхолт Б. Лхагвасүрэнгийн зохиол Тамгагүй төр жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр 3 жилийн туршид чадан ядан ажиллажээ. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол,деталь бүрийг сэтгэж бодож , хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж…сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсээн. Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр тоглолтоос тоглолтонд сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа. Монгол жүжигчдийн ур чадвар , чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз тавцан дээр бахархалтайгаар харуулсан анхны үндсэн багын уран бүтээлч,жүжигчдээрээ бахархаад бахархаад ханашгүй билээ…Монголынхоо Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа 171 удаа монгол хэл дээр, 9 удаа англи хэл дээр, Англи улсын Лондон хотноо Вэст Энд Колиузм театрын тайзнаа 17 удаа монгол хэл дээр, Сингапур Марина Бэй Сандс театрын тайзнаа 10 удаа монгол хэл дээр, 2 удаа англи хэл дээр нийт 207 удаагийн тоглолтыг мэргэжлийн стандарт дагуу алдаа мадаггүй хийж дуусгасан байна.Миний хувьд одоо энд хүрээд өндөрлөж байна…Дараа дараагийн тайз дэлгэцийн шинэ бүтээлээрээ үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзах болно. Монгол хаан жүжгийн цаашдын төлөвлөгөөт болон аялан тоглолтонд нь амжилт хүсье" гэлээ. 


2
angry
2
care
4
haha
21
liked
6
love
9
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 1 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 3 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 3 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 3 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 4 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 4 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 5 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 6 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 7 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 8 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 9 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 10 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр